Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Төмөр замын тээврийн салбарын орлого буурчээ
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ оны эхний долоон сарын байдлаар 1318.0 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 104.6 тэрбум төгрөг буюу 8.6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын цайрын баяжмал, зэсийн баяжмал, газрын тос, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.2-73.9 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ном, амтат ус ундаа, шингэн сүү, хиаман төрлийн бүтээгдэхүүн, металл цувимал, ган төмөр хийц, нарийн боов, гурил, самнасан ноолуур,  барилгын модон хаалга, цонх, бетон зуурмаг, вакуум цонх, хаалга, савласан ногоон цай, хэвлэмэл хуванцар картууд зэрэг нэр төрлийн  бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4 хувиас 5.2 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.   
Мөн эдийн засгийн үзүүлэлтийг өсгөж байгаа нэг зүйл нь төмөр зам болон агаарын тээврийн тээвэрлэлт ч нөлөөлсөн байна. Төмөр замын тээврээр эхний эхний сард 11841.0 мян.тн ачаа тээж, давхардсан тоогоор 2247.2 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 253.0 мян.тн буюу 2.2 хувиар өсч, зорчигчдын тоо 101.5 мян.хүн буюу 4.3 хувиар буурчээ. Төмөр замын тээврийн салбарын орлого 2013 оны эхний 7 сард 241.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.0 тэрбум төг буюу 1.2 хувиар буурчээ.
Агаарын тээврээр 2013 оны эхний 7 сард 2332.9 т ачаа тээж, давхардсан тоогоор 439.1 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 69.6 т буюу 3.1 хувь, зорчигчдын тоо 35.7 мян.хүн буюу 8.8 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2013 оны эхний 7 сард 125.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.3 тэрбум төг буюу 12.9 хувиар өслөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан