Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
АНУ-д цагт 1220 км хурдлах тээврийн хэрэгслийг танилцууллаа
АНУ-ын SpaceX компанийн эзэмшигч Элон Маск өчигдөр өндөр хурдны “Hyperloop” системийн тээврийн хэрэгслийн төсөл танилцуулсан байна. Түүнийхээр бол энэ нь аэродинамикийн элемент бүхий хоолойгоор давхих сум маягийн тээврийн хэрэгсэл юм байна. Тээврийн энэ шинэ хэрэгслийг санал болгож үүнийгээ Конкорд онгоц, төмөр замын тээвэр хоёрыг хослуулах хэрэгсэл гэжээ.

“Hyperloop” хэлбэрийн суман галт тэрэг нь  бетон тулгуурууд  дээр тавьсан тусгай хоолойгоор цагт 1220 км хурдалж чадах гэнэ. Тэрээр эхлээд хоорондоо 600 км зайтай Лос-Анжелос, Сан-Франциско хоёрыг холбоход энэ хооронд 35 минут л явна гэж байна. Энэ тээврийн хэрэгслийн бүхий л системийг нарны эрчим хүчээр тэжээх юм байна.

Маскийн хэлж байгаагаар бол энэ хоёр хотын хоорондох замыг тавихад зургаан тэрбум доллар шаардлагатай гэнэ. Тэгээд барьчихсан байхад нэг тасалбарын үнэ сайндаа 20 доллар байна гэж байна.
Маск бас өнөөдөр Калифорни мужийн хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд өндөр хурдны төмөр зам тавихад харин 70 тэрбум доллар хэрэгтэй гэжээ.

“Өндөр хурдны галт тэрэг бол удаан, бас үнэтэй” гэж хөрөнгө оруулагч тэмдэглэсэн байна. Тэгээд ч өндөр хурдны зам барихад наад зах нь 10 жил зарцуулна шүү дээ гэж нэмжээ.

Ийм болохоор бизнесмэн энэ шинэ төслөө танилцуулаад, энэ бол цааш нь хэн ч үргэлжлүүлээд боловсронгуй болгож болох нээлттэй төсөл гэжээ. Одоогоор зөвхөн төсөл төдий 56 хуудас байгаа үүнийг нь  хэн ч сонирхохгүй, үргэлжлүүлэхгүй бол тэр өөрөө ажлын хэсэг байгуулан зураг төсөлдөө орно гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан