Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Илгээлтийн эздийн томилолт энэ сарын 25-нд дуусна
Оюутан залуусын чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрөөхийн тулд Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран санамж бичиг байгуулж, оюутан залууст чиглэсэн “Цагийн ажил”, “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүд аймаг, орон нутагт амжилттай хэрэгжиж байгаа талаар Хөдөлмөрийн яамнаас мэдээллэсэн. Нэрнээс нь харахад л сумын гэж тодотгосон төсөл нь дээхэн үед илгээлтийн эздээр нэрлэгдсэн оюутан залуус хөдөө очиж ажиллаж байсантай төстэй юм. Сумын залуус төсөлд нийт 310 суманд 1200 залуус  хамрагдаж байна. Үүн дотор 21 аймгийн 21 суманд жишиг өвөлжөө барих ажээ. Өнөөдрийн байдлаар нийт 24 өвөлжөө барихаас зургаан өвөлжөө ашиглалтанд орсон гэнэ. Үлдсэн нь наймдугаар сарын 20-нд дуусч, ашиглалтанд орох юм байна. Суманд очиж ажиллаж буй залууст нэг сарын 200 мянган төгрөгийн урамшуулал өгч байгаа ажээ. Ийнхүү төсөл амжилттай хэрэгжиж буй ч олон сумыг хамарч буй гэдгээрээ хүндрэл багагүй гарч байгаа гэнэ. Ингэхдээ аймаг, орон нутаг бүрт өөрийн гэсэн онцлогтой учраас асуудал гардаг тухай албаныхан тайлбарласан. Жишээ нь, аймаг, орон нутагт нь малын халдварт өвчин гарч хорио цээр тогтоосны улмаас ажлаа хийж чадахгүй, эсвэл аймгуудын тэмдэглэлт ой тохиож ажил хойшлогдох асуудал гарч байжээ.
       Харин “Ажлын гараа” төсөл бол бүтээн байгуулалтын салбарт ажиллах сонирхолтой бөгөөд энэ чиглэлээрээ сурч байгаа оюутнуудыг том үйлдвэр, компаниудад ажиллуулж, туршлага судлуулах зорилготой юм. Энэ төслөөр нэг баг нь 15 хүний бүрэлдэхүүнтэй долоон баг болох нийт 105 оюутан барилга, бүтээн байгуулалтад оролцож байна. Залуусыг ажиллуулж буй компаниудын хувьд, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн барилгын ажил, Эрдэнэт, Багануур компани, Монголын төмөр зам, замын ажлууд энэ төсөлд хамтран ажиллаж, барилгын салбар хүнд гэгддэг учраас оюутан залууст нэг сарын 500 мянган төгрөгийг өгч буй. Ингэхдээ залуус зарим нь туслах ажил хийж, зарим нь мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Ийн улс орны хөгжил, бүтээн байгуулалт оролцоно гэдэг нь оюутны ширээнээс ажлын байранд хүрэх замд бодит туршлага болж байгаа юм.
       Ийнхүү орчин цагийн илгээлтийн эзэд энэ сарын 25-наар төсөл дуусах юм. Ингээд залуусыг зуны хугацаанд туршлага мэргэжлийнх нь дагуу болон аливаа ажилд туршлага судлуулах, хөдөлмөр эрхлэлтийн арга барилыг олгох зорилготой төслийн тайланд үнэлгээ хийж, дараа жил хэрхэн үргэлжлүүлэх тухайгаа шийдэх ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан