Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Махчин загас, пиранья байна, цаана чинь
ОХУ-ын Ростов мужийн иргэн Григорий Курилкин загачилж яваад Соленыйн нууранд өвдгөө хүртэл усанд дүрчихээд сууж байтал махчин загас дайрч хөлийнх нь ясанд тултал махыг нь зулгааж идсэн байна. Загасчин тэр даруйд нь  эмнэлгийн тусламж авсны зэрэгцээ мужаас мэргэжлийн хүмүүс дуудаж учрыг тайлбарлажээ. Тэд харин үнэхээр махчин загасны төрлийн араатан загас байна, тэд дор хаяж таван настай бололтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үнэхээр холливудын кинон дээр гардаг шиг хурц шүдтэй, цусанд дуртай жижигхэн махчин загас  Өмнөд Америкийн дулаан бүлээн усанд бол байдаг байна. Харин саяхан оросын Казанийн төв нутагт Кабан нууранд нэг кг орчим жинтэй, дөрвөн настай махчин загас байсан тухай “Московский комсомолец” сонинд бичжээ. Долдугаар сард мөн л Саратов мужийн Усьт-Курдюм хотын орчмоос нэг загасчин дөрөв орчим настай, 800 грамм жинтэй махчин загас барьсан юм. Энэ бол энэ бүс нутгаас барьсан хоёр дахь махчин загас юм.
Пиранья хэмээх махчин загас нь зөвхөн далайн усанд ч биш, нуур , гол цөөрөм гээд цэнгэг усанд  байдгаараа хамгийн аюултай, аймшигтай гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
0 Сэтгэгдэл
ter boltol tesch bval ter chin kino
Хамгийн их уншсан