Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“Аль-Кайда” Европт халдаж магадгүй гэж хэвлэлүүд бичиж байна
Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг алан хядагч “Аль-Кайда” бүлэглэлийн өндөр албаны гишүүдийн утсыг чагнасныхаа үндсэн дээр тэд европын орнуудын хурдан галт тэргэнд халдан бөмбөг дэлбэлж магадгүй гэж үзжээ. Энэ талаарх баримт мэдээллээ Үндэсний аюулгүй байдлын агентлагийнхан европын түншүүддээ шилжүүлэн өгсөн хэмээн тусгай албаны эх сурвалжийг үндэслэн Bild мэдээллээ. Аюулгүй албаныхны үзэж байгаагаар алан хядагчид төмөр замын шугам, замын дагуух хонгил, хамгийн гол нь хурдан галт тэргэнд  халдаж магадгүй юм байна. Үүний үр дүнд немцийн тусгай алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн байна. Немцийн  төмөр замынхан хоёр долоо хоногийн өмнөөс тодорхой нэмэлт арга хэмжээнүүд авч аюулгүй байдлыг сахиулж эхэлсэн байна. Энэ хүрээнд төмөр замын шугамуудад байнгын хяналт тавьж, төмөр замын буудлуудад цагдаагийнхан хяналт тавьж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан