Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
Гурван орны төмөр замын удирдлагууд зөвлөлдөж эхэллээ
ОХУ, БНХАУ, Монгол Улсын хилийн төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөлгөөн өчигдөр нээлтээ хийлээ. Тав хоног үргэлжлэх уг зөвлөлгөөнөөр гурван орны төмөр замын ачаа тээвэрлэлт, зорчигч тээвэрт гардаг хүндрэлтэй асуудал болон тээвэрлэлтийн үнийн талаар хэлэлцэх юм. Энэ удаагийн зөвлөлгөөнд гурван орны 60 гаруй төлөөлөгч оролцож, манай талаас “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулган, Гадаад харилцаа хамтын ажиллагааны дарга Н.Наранцэцэг, Замын-Үүд өртөөны дарга Мэндсайхан болон албаны бусад төлөөлөгч оролцож байна. Зөвлөлгөөний үеэр Дорнод Сибирийн Төмөр замын орлогч дарга Паршиков Александр Викторович Монгол Улсыг өөрийн орны мөнхийн хөрш ахан дүүс гэдгийг онцлоод өнгөрсөн хугацаанд төмөр замын салбарт хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид энэ харилцаагаа улам гүнзгийрүүлэн хамтран ажиллахаа мэдэгдсэн юм. Жил бүр зохион байгууллагддаг тус зөвлөлгөөний гурав дахь өдөр буюу энэ сарын 22-нд гурван тал хэлэлцээрээс гарсан үр дүнг танилцуулж, гарын үсэг зурах юм байна.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь энэ оны эхний зургаан сарын байдлаар найман сая 117.4 мянган тонн ачаа ачиж, 10 сая 66.26 мянган тонн ачаа тээвэрлээд байна. Мөн монгол төмөр замчдын ухаан, хөдөлмөрөөр бүтсэн "2-Загал" серийн гурван илчит тэрэг аялалд гарч, Замын-Үүд-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд хатуу зурмагт таван галт тэрэг аялан, ард иргэдийн хэрэгцээт барилгын материал, цемент, хүнс, өргөн хэрэглээний барааг богино хугацаанд тээвэрлэж ард иргэдийн амьдралд тодорхой хувь нэмрээ оруулсаар ирсэн. Төмөр замаар тээвэрлэгдэх ачааны өсөлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, өнгөрсөн оны байдлаар ачааны хэмжээ 10.7 хувиар, зорчигч тээвэр 4.38 хувиар өссөн байна.
Ш.Эрдэнэбулган: “Наушик” өртөөний зогсолтын хугацааг багасгах санал тавьсан

Зөвлөлгөөний үеэр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулганаас зарим зүйлийг тодрууллаа.
-Зөвлөлгөөнөөр манай талаас ямар асуудал шийдүүлэхээр оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа вэ?
-Төмөр замтай холбоотой олон бэрхшээлтэй асуудал бий. Хамгийн наад зах нь манайхаас очсон вагон “Наушик” өртөөн дээр их удаан саатдаг. Энэхүү зогсолтын хугацааг багасгах мөн 2014 оны нэгдүгээр срын 1-нээс эхлээд “Наушик”, Сүхбаатарын хооронд ОХУ-ын тал зүтгүүрээр үйлчлэх ёстой. Энэ мэтчилэн шийдвэрлүүлэх асуудал бий.
-Зөвлөлгөөнөөс гарсан шийдвэр хэзээ ажил хэрэг болж хэрэгжих вэ. Хий хоосон яриа болоод л өнгөрөх юм биш биз дээ?
-2014 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ зөвлөлгөөнөөр ярилцаж шийдвэрлэсэн асуудлаа мөрдөөд явна.
-Ер нь манай хилийн нэвтрүүлэх хүчин чадал хэр нэмэгдэж байгаа вэ. Ачаа, тээвэр хил дээр бөөгнөрдөг асуудал бий шүү дээ?
-Сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байгаа. Ялангуяа өнгөрсөн жил БНХАУ-тай Замын-Үүд, Эрээний хооронд өргөн царигийн зас тавьсан. Ингэснээр хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлсэн гэсэн үг. ОХУ-тай ямар нэгэн асуудал байхгүй. “Наушик”, Сүхбаатарын хооронд нэвтрүүлэх хүчин чадал хангалттай сайн байгаа.

0 Сэтгэгдэл