Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Монголын төмөр замын хөгжлийн асуудлын талаар ярилцана
“Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал маргааш Төрийн ордонд болно. Энэ хурлыг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн бодлого тодорхойлох ажлын хэсэг, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Их Британий Кембрижийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо хамтран зохион байгуулах юм.
        Монгол Улсын газарзүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто болон агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, тээврийн нэгдсэн логистик сүлжээ бий болгох, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугамын талаар нэгдсэн бодлого боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр ахлуулан 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 10-нд байгуулсан байна.
        Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Монгол Улсын тээвэр, логистикийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил”, “Монголын төмөр замын шинэ бүтээн байгуулалт”, “УБТЗ-ын хөгжил, шинэчлэлийн асуудал”, “Монголын гео орон зай ба транзит тээврийг хөгжүүлэх давуу тал ба сорилтууд” зэрэг сэдвээр гадаад, дотоодын эрдэмтэн мэргэжилтнүүд илтгэл тавьж, Монголын төмөр замын хөгжлийн чиг хандлагыг хөрш хоёр улсын төмөр замын төслүүдтэй уялдуулан хэлэлцэх юм байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан