Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“Ертөнцийн мисс-2013” Орост болно
Орост ижил хүйстнүүд хоорондын бэлгийн харьцааг сурталчлахыг хориглосон хууль батлагдсаны дараа Америк, Англи тэргүүтэй Өрнөдийн орнууд Орос гэсэн юм болгоныг эсэргүүцэх кампанит ажил эхлүүлээд байгаа. Он гараад Сочид явагдах Олимпын тоглолтод тамирчдаа явуулахгүй байхыг Засгийн газруудаасаа шаардаж нэг үзсэн. Олон улсын Олимпын хороонд хандан тоглолтыг Сочид явуулахыг болиулж Канадын Ванкувер руу шилжүүл гэж сүрдүүлж үзсэн. Гэвч бүтэлгүйтсэн.
Тиймээс Сочид оролцох тамирчин болгоныг гомо нарыг дэмжин цээжин дээрээ хоёр гараа зөрүүлсэн хөдөлгөөн хийж байхыг уриалсан. “Столичная” гэдэг орос водкаг уухгүй байх хөдөлгөөн ч өрнүүлээд авсан.
Ингээд зогссонгүй удахгүй Москвад явагдах “Ертөнцийн мисс-2013” тэмцээнийг Оросоос өөр улсад явуулахыг зохион байгуулагчдаас нь шаардаад байна. Гэвч зохион байгуулагчид нь Орост батлагдсан хууль тус уралдааны үндсэн зарчмуудыг зөрчиж байгаа ч ийм том уралдааныг цаг тулсан үед нь өөр уулс руу шилжүүлэх нь зохисгүй гэж үзсэн гэдгээ мэдэгдэв.
Тэгэхээр тэмцээн ямар ч байсан Москвад болох нь. Тус уралдааныг хөтлөх ёстой байсан Америкийн продюсер Энди Коэн нь оролцохоос татгалзсан байна. Тэрээр ”Энэ хуулийн дагуу уламжлалт бус бэлгийн харьцаатай болгоныг баривчилж магадгүй тул би өөрөө ижил хүйстэн хүний хувьд Орос руу явахыг хүсэхгүй байна” гэжээ. Удахгүй Оросоос газрын тос, шатдаг хий худалдаж авахгүй байхыг Хятад, Өрнөд Европт уриалах бололтой.

0 Сэтгэгдэл