Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Энэ жил 406.6 мянган тонн улаанбуудай хураан авна
Энэ жил хэдий хэмжээний үр тариа хураах вэ гэдэгт салбарын яамнаас урьдчилсан прогноз хийжээ. Энэ жил улсын хэмжээнд 293.4 мянган га талбайд үр тариа тариалсанаас 423.4 мянган үр тариа хурааж авахаар зэхжээ. Нэг га-гаас дунджаар 14.6 цнт хураах урьдчилсан бланс гарсан байна. Улаанбуудайн хувьд 276.6 га талбайд тарьснаас 406.6 мянган тонн байх аж. Нэг га-гаас 14.8 цнт хурааж авна гэж ҮХАА-н дэд сайд Ц.Туваан хэллээ.
15.1 мянган га талбайд тарьсан төмснөөс 211.8 мянган тонныг хурааж авах бол нэг га-гаас 140 цнт байгаа аж. Харин энэ жил манай улс 7.6 мянган га талбайд хүнсний ногоо тариалжээ. Га-гаас 135.5 тн байх бол нийтдээ 103.5 мянган тонныг хурааж авах юм байна. Мөн тосны ургамлын тухайд 79.4 мянган га талбайд тариалж га-гаас 8.2 цнт-ыг хурааж авна гэж тооцвол 65 мянган тонныг хурааж авах урьдчилсан бланс гарчээ.
Тэжээлийн ургамал 11.9 мянган га талбайд тариалж 21 мянган тонныг хурааж авах бо га-гаас 17.4 цнт байх юм байна.
404 мянган тн улаанбуудай хурааж авахаас 44 мянган тонныг ирэх жилийн тариалах үрийн нөөцөд хадгалахаас улсын үүрийн нөөцөд 2.8 мянган тн, 33 мянган тонныг тэжээлийн үйлдвэрлэлд болон бусад үйлдвэрлэлд зарцуулах аж. Харин 318 мянган тонн улаанбуудайгаар гурил үйлдвэрлэх аж. Харин ҮХААЯ-ны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нөөцөд 129 мянган тонныг өгөх юм байна.
Манай улсын хувьд жилд 240 мянган тонн гурил хэрэглэдэг аж. Үүнд шаардагдах улаанбуудай нь 328 мянган тонн бөгөөд үүнийг 100 хувь дотоодоосоо хангах боломжтой гэж салбарын яамнаас мэдээллэж байна.  Ургац хураах бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан