Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ
Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна
“Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана
“Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа
Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Баянхонгор аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо
Баянхонгор аймгийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын нээлт өчигдөр боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын томоохон зорилтын нэг нь аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох юм. Уг зорилтын эхнийх болох Баянхонгор-Арвайхээрийн чиглэлийн авто замын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар болон гүйцэтгэгч компаниудын удирдлагууд, нутгийн иргэд оролцлоо. Нээлт Баянхонгор-Арвайхээрийн чиглэлийн 108.3 км замын ажил гүйцэтгэсэн “Нэйшнл Девелопер” ХХК, “Шинжиан Бэйшн роуд энд бридж констракшн” ХХК-ийн барьж дуусгаад байгаа зам дээр болсон юм.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газрын зорилтын нэг болох хатуу хучилттай авто замаар аймгуудыг нийслэлтэй холбох ажлын анхных нь Баянхонгорыг Арвайхээртэй холбох зам байв. Нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдож байгаа анхны аймаг болсонд Хонгор нутгийн ард олонд баяр хүргэе. Энэ жил зургаан аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдож байгаа. Ирэх жил гурав, 2015 онд гурван аймаг тус бүрийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох нь Шинэчлэлийн Засгийн газрын том зорилт” гэсэн юм.
Харин Зам тээврийн сайд А.Гансүх “Засгийн газраас томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагийн нэг нь авто замын ажлууд. Улаанбаатартай Баянхонгор аймгийн хатуу хучилттай авто замаар холбох ажил хугацаандаа, чанартай холбогдлоо. Цаашлаад Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай гээд баруун аймгийн гол зам байх болно” гэлээ.
Нийслэлээс 620 км-ийн зайтай орших Баянхонгор аймгийн энэхүү замын ажил багагүй цаг хугацаа авсан. “Нэйшнл девелопер” компанийн инженерүүд уг замыг 14 жилийн настай гэж байгаа бөгөөд гурван жилийн баталгаа өгч, засвар, арчлалтыг хариуцна гэдгээ хэллээ. Нийтдээ 45 тэрбум төгрөгөөр Баянхонгор-Арвайхээр чиглэлийн 108.3 км авто замыг барьсан байна.
Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлж нийслэлийг зургаан аймагтай холбох ажлыг хийхээр болж, нийтдээ 570 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Харин ирэх жилийн замын ажлуудад нэг их наяд төгрөгийн санхүүжилт зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
Баянхонгор аймгийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын нээлт өчигдөр боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын томоохон зорилтын нэг нь аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох юм. Уг зорилтын эхнийх болох Баянхонгор-Арвайхээрийн чиглэлийн авто замын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар болон гүйцэтгэгч компаниудын удирдлагууд, нутгийн иргэд оролцлоо. Нээлт Баянхонгор-Арвайхээрийн чиглэлийн 108.3 км замын ажил гүйцэтгэсэн “Нэйшнл Девелопер” ХХК, “Шинжиан Бэйшн роуд энд бридж констракшн” ХХК-ийн барьж дуусгаад байгаа зам дээр болсон юм. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газрын зорилтын нэг болох хатуу хучилттай авто замаар аймгуудыг нийслэлтэй холбох ажлын анхных нь Баянхонгорыг Арвайхээртэй холбох зам байв. Нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдож байгаа анхны аймаг болсонд Хонгор нутгийн ард олонд баяр хүргэе. Энэ жил зургаан аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдож байгаа. Ирэх жил гурав, 2015 онд гурван аймаг тус бүрийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох нь Шинэчлэлийн Засгийн газрын том зорилт” гэсэн юм.

0 Сэтгэгдэл