Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сирид цохилт өгөх америкийн нисэх онгоц тээвэрлэгч Улаан тэнгисийг зорилоо
Нисэх онгоц тээвэрлэгч атомын Nimitz хөлгөөр тэргүүлүүлсэн америкийн тэнгисийн цэргийн цохилтын хэсэг Сирид цэргийн цохилт өгөх ажиллагааг дэмжих зорилгоор Улаан тэнгисийг зорьсон байна. Одоохондоо Сирид довтлох талаар ямар ч тушаал өгөөгүй байгаа ч гарцаагүй тохиолдолд бэлэнг байх үүднээс ийн тэр бүс рүү хөдөлсөн байна. Нисэх онгоц тээвэрлэгчийг одоогоор дөрвөн хөнгөн хөлөг, крейсер дагалдан авч байгаа гэнэ.
Пентагоны төлөөлөгч “Шаардлагатай үед өөрсдөө оролцох болон түүний хүчин чадлыг ашиглах шаардлага гарч мэдэх учраас цохилтын энэ хүч хэрэгцээт газар очсон байх ёстой” гэж хэлжээ.
Үүний өмнө энд нисэх онгоц тээвэрлэгч “Гарри Трумэн” атомын хөлөг, байлдааны хэд хэдэн хөлөгтэй хамт очоод байгаа болохоор энэ хөлөгтэй нийлээд АНУ-ын тэндэх цохилтын хүч нь нэг дахин нэмэгдэж байгаа юм. АНУ-ын зүгээс Сирийн эсрэг цохилт өгнө гэдгээ мэдэгдээд одоо зөвхөн Конгрессын шийдвэрийг л хүлээж байгаа юм. Газар дундын тэнгист одоо тус бүр 30 орчим “Томагавк” далавчит пуужин бүхий зургаан хөнгөн хөлөг хэдийнээ байрлаад байгаа юм.
Нисэх онгоц тээвэрлэгч атомын Nimitz хөлгөөр тэргүүлүүлсэн америкийн тэнгисийн цэргийн цохилтын хэсэг Сирид цэргийн цохилт өгөх ажиллагааг дэмжих зорилгоор Улаан тэнгисийг зорьсон байна. Одоохондоо Сирид довтлох талаар ямар ч тушаал өгөөгүй байгаа ч гарцаагүй тохиолдолд бэлэнг байх үүднээс ийн тэр бүс рүү хөдөлсөн байна. Нисэх онгоц тээвэрлэгчийг одоогоор дөрвөн хөнгөн хөлөг, крейсер дагалдан авч байгаа гэнэ. Пентагоны төлөөлөгч “Шаардлагатай үед өөрсдөө оролцох болон түүний хүчин чадлыг ашиглах шаардлага гарч мэдэх учраас цохилтын энэ хүч хэрэгцээт газар очсон байх ёстой” гэж хэлжээ.
Үүний өмнө энд нисэх онгоц тээвэрлэгч “Гарри Трумэн” атомын хөлөг, байлдааны хэд хэдэн хөлөгтэй хамт очоод байгаа болохоор энэ хөлөгтэй нийлээд АНУ-ын тэндэх цохилтын хүч нь нэг дахин нэмэгдэж байгаа юм. АНУ-ын зүгээс Сирийн эсрэг цохилт өгнө гэдгээ мэдэгдээд одоо зөвхөн Конгрессын шийдвэрийг л хүлээж байгаа юм. Газар дундын тэнгист одоо тус бүр 30 орчим “Томагавк” далавчит пуужин бүхий зургаан хөнгөн хөлөг хэдийнээ байрлаад байгаа юм.
0 Сэтгэгдэл
























