Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ким Чен Уны эхнэр барууны хэв маягаар үсээ засуулжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эхнэр өөрийн гадаад төрхөөрөө олон нийтийг гайхшруулсан байна. Ли Соль Жу хатагтай нутгийн “Моранбон” хамтлагийн концерт үзэхээр ирэхдээ умард солонгост удаан хугацааны турш мөрдөгдсөн удирдагчийн эхнэр урт үстэй байдаг уламжлалыг эвдэн үсээ барууны хэв маягаар тачирхан халимаг болгон засуулсан байжээ. Тэргүүн хатагтай ингэж улс орондоо хориглоод байсан хэв маягаар үсээ засуулснаас гадна хувцасныхаа ч хэв загварыг огт өөрөөр сонгож захтай хөх цэнхэр цамч өмссөн нь нэгэн ижил дүрэмт хувцас өмсдөг солонгост ёстой л олныгг алмайруулсан явдал болсон байна.
Барууны ийм хэв маяг нь Ли Сольд тун аятайхан зохиж илүү их загварлаг болгосон байна гэж шинжээчид үзэж байгааг өмнөд Солонгосын хэвлэлүүд онцолжээ.
Зарим нь үүнийг удирдагч Ким Чен Унд өөрт нь богинохон халимаг үс таалагддагтай холбоотой гэж тайлбарлаж байна. Умард Солонгост удирдагчийн хувцас, үсний хэв загвар нь олон нийтийн дууриал болдог. “Моранбон” хамтлагийн жүжигчид дараагийнхаа концертод үсээ богинохон засуулчихсан байсан нь үүний нэг илрэл.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан