Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нас барсан хүн зургаа хоногийн дараа авснаасаа босоод алга болжээ
Хятадын Гуангси мужийн иргэн, гэртээ ганцаараа амьдардаг 95 настай хөгшин Сю Фэнг нэг удаа унаад тархи нугасны гэмтэл аван хэвтэж байсныг хөрш Цин Ванг нь олжээ. “Би түүнийг дуудаад, түлхээд, татаад тэр юу ч мэдрэхгүй байсан. Амьсгалыг нь чагнаад үзэхэд юу ч мэдэгдэхгүй, тэгсэн атлаа бие нь нэг их хүйтэн биш байсан” гэж Цин Ванг ярьж байна.

Ингээд Цин Ванг хөрш хөгшнөө нас барж гэж бодоод хүүтэйгээ хамтран авс хийж оршуулахад бэлтгэн авсанд хийжээ. Хятад заншлаар, талийгаачийг авсанд хийгээд ойр төрлийнхөн, хамаатнууд нь ирж салах ёс хийг хэмээн хэдэн хоног хадгалдаг байна. Цин Ванг ч энэ заншлаас гажсангүй авсыг таглалгүй тавиад хэд хоножээ.
Оршуулах өдөр болоод хүмүүс иртэл авс хоосон байжээ. Гайхсан хүмүүс Сю Фэнг хөгшний цогцосыг хайж эхэлтэл хөгшин хэдийнээ босчихсон гэртээ ирээд хоол хийж зогсох юм гэнэ. Эмнэлгийн дүгнэлтэд энэ талаар Сю Фэнг хөгшин толгойдоо хүчтэй цохих үеэр “клиник үхэл” буюу зохиомлоор үхэж амьсгал нь бараг зогссон ч амьд байсаар байжээ.
Бүх зүйл ийнхүү сайнаар төгссөн ч бас үр дагаваргүй зүйл гэж юу байхав. Хятад заншлаар талийгаачийн хамаг эд зүйлийг шатаадаг болохоор хөгшинд одоо байшингаас өөр хувцас хунар эд зүйл үлдээгүй гэнэ.

0 Сэтгэгдэл