Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна “Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Сайншанд хот Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдлоо
Өнөөдөр Чойр-Сайншандын чиглэлийн 176,4 км урттай хатуу хучилттай авто замыг Зам, тээврийн яам ашиглалтанд хүлээлгэн өглөө. Замын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх болон бусад албаныхан оролцов. Тус чиглэлийн замыг нээснээрээ Зам, тээврийн яам хоёр дахь аймгийн төвийг Улаанбаатар хоттой авто замаар холбож байгаа юм. Өмнө нь Улаанбаатар-Чойр хүртэл хатуу хучилттай авто замаар холбогдоод байсан бол энэ удаад Чойр-Сайншанд чиглэлийн зам барилгын ажлыг гүйцэтгэж, аймгийн төвийг нийслэлтэй авто замаар холболоо. Тус чиглэлийн авто замын санхүүжилтийг Мянганы сорилтын сангаас хийжээ.
Мянганы сорилтын сангаас гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулсан байна. Шинээр сонгогдсон гүйцэтгэгч хоёр компанид замыг 90км, 86,4 км тус бүрээр хоёр тасалж гүйцэтгэлийн ажлыг 2012 оны 2-р сард хүлээлгэн өгчээ.
Гүйцэтгэгчээр БНСУ, БНХАУ-ын нэр бүхий компаниуд ажилласан байна. Гүйцэтгэгчдийг шинээр сонгох ооронд зам барилгын ажлыг тасалдуулахгүйн тулд солонгосын нэр бүхий компанийн туслан гүйцэтгэгч Арж капитал, Грийн стэшн, Уорлд еруна зэрэг компаниудаар газар шорооны ажлыг гүйцэтгүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн яам замын барилгын ажлыг энэ онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж, долоо хоногт тутамд салбарын сайдаар ахлуулсан ажлын хэсэг хяналт тавин ажилласны үр дүнд замыг ашиглалтанд хүлээлгэн өгч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан