Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Олигарх агсан Борис Березовский 300 сая фунтийн өр үлдээжээ
Оросын олигарх агсан Борис Березовский өнгөрсөн гуравдугаар сард учир битүүлгээр нас барахдаа гэр бүлдээ 309 сая фунтийн өр үлдээжээ. Б.Березовскийн үлдээсэн хөрөнгө санхүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн шинжээчид түүний бүрэн дампуурсан байжээ гэж үзэж байна. Харин энэ дүгнэлтийг түүний охин Екатерина Березовская хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Тэрээр эцгийнхээ үлдээсэн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх хүсч шүүхэд өргөдөл гаргасны дараа  тэрбумтан агсны хөрөнгийг судалж үзсэн байна. Гэвч түүний хөрөнгө үндсэндээ төлбөрийн чадваргүй, дампуурсан гэдэг нь тодорхой болжээ. Гэхдээ одоохондоошүүхээс Б.Березовскийн “вант улсыг” дампуурсан эсэхийг зарлан тогтоохгүй гэнэ.
Улсынхаа эрх баригчидтай эв түнжин хагарч, эх орноо орхин Англид амьдрах болсон Борис Березовский амьдралынхаа сүүлчийн жилүүдэд хэдэн зуун сая ам.доллараар хохирол нь яригдах хоёр ч том шүүх хуралд ялагдсан билээ. Тухайлбал нутаг нэгт олигарх Роман Абрамовичтой 2011 оноос хойш шүүхэдсний зардал мөнгө нь 100 сая фунт давсан бол  2011 онд салсан эхнэр Галина Бешаровадаа мөн л 100 сая фунтийн нөхөн төлбөр өгсөн гэдэг.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан