Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ургац хураах ажил удааширч байна
ҮХААЯ-наас ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, хөрсөн дээр цочир хүйтрэхийг малчид тариаланчдад анхаарууллаа. Тиймээс ургац хураалтын ажлыг түргэвчилж, төмс хүнсний ногоо хураах ажлыг шуурхайлахыг санууллаа. Улсын хэмжээнд төмс хүнсний ногоо хураах ажил 11.3 хувьтай, үр тариа хураах ажил 0.4 хувьтай байгаа нь салбарын яамныхныг сандрал оруулж байгаа гэнэ. Мөн энэ жил хур их байсан болохоор хадлан тэжээл бэлтгэх ажилч хоцорч, боосон өвсийг 80 хувийн чийгтэй бэлтгэж байгаа нь амархан ялзарч муудах магадлалтай байгаа учир сайтар хатааж 20 хувийн чийгтэй байлгахыг хадлан тэжээл бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байгаа гэнэ.
Мөн энэ жил ургац хараалтын ажилд дайчлуулах хүсэлтийн дагуу Төв аймаг 835, Сэлэнгэ аймаг 790 цэргийн албан хаагчийн захиалга өгчээ. Үүнээс гадна Булган аймаг 100, Дархан-Уул аймаг 150, Сэлэнгэ аймагт 222 оюутан авахаар захиалга ирүүлснийг ҮХААЯ-наас холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан