Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Британийн депутат, Путиныг гар хангалга хийгч гэлээ
Их британийн парламентын гишүүн, консерватив намын төлөөлөгч Хенри Смит өөрийн твиттер хуудсандаа Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг  тун таагүй нэрлэснийг Их британийн Засгийн газрын тэргүүн  Дэвид Кэмерон  шүүмжилсэн байна.
          
Депутат ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг «tosser» гэж бичсэн нь орчин үеийн англи хэлэнд маш муухайгаар доромжилсон үг юм байна. Wiki-толь бичгээр шүүхэд нэг утга нь “гар хангалга хийгч” гэж орчуулж болдог байна.
Сирийн Башар Асадын дэглэмийг дэмжиж байгаа Оросын ерөнхийлөгчид хандах хандлагаа Британийн парламентч ингэж илэрхийлжээ.                                                        
“Би байнга твиттерт ороод  байдаг ч хүн биш. Гэхдээ олон улс хоорондын  улстөрийн асуудал гэдэг байх ёстой байрандаа л байх ёстой гэж үзэж байна” гэж Британийн Ерөнхий сайд хэлжээ. “Бид байр сууриа зөв илэрхийлж, уян хатан гаргах ёстой” гэж тэр бас хэлсэн байна.
Хенри Смитийн энэ үг Москва Лондонгийн харилцаанд ямар нэгэн хэмжээгээр хатуудаж байгааг оросын өндөр албаны нэг түшмэлийн сэтгүүлчдийн өмнө хэлсэн “Британи бол жижиг арал, тийшээ хэн ч анхаарахгүй шүү дээ” гэсэн үгнээс харж болно.
ОХУ-ын ерөнхийлөгч Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ үгийг “тэр бодит байдлын талаар ямар ч ойлголтгүй байгаа юм байна” гэж тайлбарлажээ.
Харин Хенри Смит өөрийнхөө байр суурийг огтхонч өөрчлөлгүйгээр “Путины дэглэм өөрийнхөө улс оронд хүний эрхийг зөрчдөг болохоор Сирийн ард түмнийг гаргуунд гаргаж байна” гэж хэвлэлд ярьжээ. Тэр бас “Хэрвээ би төлөөлөгчдийн танхимд үг хэлсэн бол магадгүй илүү албан ёсны үг хэлэх байсан байх.  Харин энд бол сэтгэгдлээ үлдээж байна гээд твиттерт бичсэн өнөөх үгээ давтсан байна.  
Сирийн эсрэг барууны орнууд довтолбол Сирид тусална гэдгээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт  мэдэгдсэн юм. Тэр бас Москва одоо ч гэсэн Дамаскт зэвсэг нийлүүлж, эдийн засаг, хүмүүнлэгийн хүрээнд хамтран ажиллаж хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байгаа гэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан