Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
МИАТ БОИНГ ОНГОЦОО ДАВХАР ТҮРЭЭСЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани түрээсээр ашиглаж байсан хуучин “Boeing 767-300” онгоцоо Бангладешийн “Biman Bangladesh Airlines” төрийн өмчит авиа компанид түрээслүүлж эхэллээ. Энэ онгоцоо нойтон түрээсээр буюу МИАТ компани агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцах юм. Иймээс нисгэгч, инженер, үйлчлэгч, нислэгийн хяналт зохицуулагч нараас бүрдсэн 50 шахам хүний бүрэлдэхүүнтэй баг есдүгээр сарын 06-нд Бангладешийг зорьсон бөгөөд багийнхан анхны нислэгээ есдүгээр сарын 07-нд үйлдсэн байна. 

 

МИАТ компани алдагдлаа бууруулах зорилгоор түрээсийн онгоцоо анх удаа давхар түрээслэх шийдвэр гаргасан бөгөөд давхар түрээслэх гурван сарын хугацаанд тус онгоцоор үйлдэж байсан нислэгийг шинээр худалдан авсан “Boeing 767-300” агаарын хөлөгөөрөө нөхөхөөр төлөвлөж байна. МИАТ компани хоёр “Бойнг 767” онгоцтой бөгөөд энэ хоёр онгоц сард 140 цаг нислэг үйлддэг нь дэлхийн ийм төрлийн онгоцны дундаж ашиглалтаас 2.5 дахин бага байдаг байна.

Давхар түрээслэж буй онгоц нь МИАТ компани  “Эйрлизинг” компаниас гурван жилийн хугацаатай түрээсийн гэрээтэй юм. Онгоцыг давхар түрээслэхийн тулд “Эйрлизинг” компани, Төрийн өмчийн хороо, Иргэний нисэхийн ерөнхий газар, Зам тээврийн яамнаас зохих зөвшөөрлийг авсан бөгөөд үүнийг шийдэхэд компанийн хэмжээнд болон ажлын хэсэг томилон зохих байгууллагын төлөөлөлтэй хэлэлцэн ярилцах зэргээр гурван сар гаруй хугацаа зориулжээ. 

Давхар түрээсийн Боинг нь Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс уруу нислэг үйлдэх юм. Энэ онгоцоор энэ сарын 7-ноос аравдугаар сарын 6-ныг хүртэл өдөр бүр нислэг үйлдэж, аравдугаар сарын 6-наас 19 хүртэл түр завсарлаад, арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл өдөр бүр нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан