Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сирид дайны гал дүрэлзэх аюулыг ОХУ зайлуулж чадлаа
АНУ, ОХУ-ын тал Сирийн химийн зэвсгийг устгах талаар тохиролцож чадлаа. Хоёр улсын тохироогоор бол Сири өөрийн эзэмшилд байгаа 1000 тонн химийн зэвсгийнхээ талаар бүрэн мэдээллийг долоо хоногийн дотор хүлээлгэн өгөх ёстой. Хэрэв Башар Ал Ассад энэ үүргийг биелүүлж чадахгүй бол НҮБ-аас тус улсад хориг тавина гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри болон Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын гурав хоногийн турш Женевт хэлэлцэн тохиролцсоны дагуу байгуулсан гэрээнд заажээ. Сириэс хурааж авсан химийн зэвсгийг ирэх оны эхний хагаст багтаан устгахаар төлөвлөж байна.

Ийнхүү АНУ-ын Сири рүү довтолж магадгүй байсан болзошгүй дайны аюулыг цаашлуулсан Оросын санаачилгад олон улс талархаж байна. Сирийн зүгээс ч энэхүү гэрээг сайшаан дэмжиж, орос анд нартаа баярлаж байгаагаа илэрхийлсэн бол харин Сирийн босогчид гэрээг шүүмжилж байна. Одоо гагцхүү Башар Ассад олон улсын өмнө өгсөн амлалтаа биелүүлвэл Ойрхи Дорнодод дахин нэг дайны гал дүрэлзэхгүй байх боломж олдлоо.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
ашгүй ашгүй. Гуравдугаар дэлхийн дайны аюул хойшлогдлоо
Сирид дайны гал дүрэлзэж байгаа аюулыг ОХУ баталгаажуулж чадлаа
Хамгийн их уншсан