Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Францаас шилмэл үүлдрийн үхэр авчирлаа

Франц улсын “Монт-Белъяард” үүлдрийн мах, сүүний чиглэлийн 150 үнээ, таван бух ирлээ. Өнөөдөр ирсэн бүх үхэр хоёр настай бөгөөд бүгд хээлтэй аж. Харин хоёр жилийн дараагаас махны чиглэлээр өсгөж дотоодод болон гадаад зах зээлд мах экспортлох боломжтой болно гэж байлаа. Хээлтэй ирсэн бүх үнээнүүдэд хиймэлээр үр суулгасан учир 90 хувь нь эм тугал гардаг гэнэ.

Эдгээр үхэрүүд нь өдөр 25 литер сүү өгөх бөгөөд маргаашнаас сүүгээ өгөөд эхлэнэ гэж Францаас ирсэн мэргэжилтэн хэлсэн юм. Францаас ирсэн мах, сүүний чиглэлийн үхэрнүүд нь дасан зохицох чадвар сайтай учираас Монголын эрс тэрс уур амьсгалд амархан зохицож дасах аж. Монгол Улс бэлчээрийн аж ахуй эрхэлдэг ч гэсэн дотоодынхоо мах болон сүүний хэрэгцээг хангаж чаддаггүй билээ. Харин эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлснээр дотоодынхоо сүүний хэрэгцээг бүрэн хангаж найруулсан хуурай сүү уухгүй цэвэр сүүг хүнсэндээ хэрэглэх цаг тун удахгүй ирнэ.

Жил бүрийн хавар шинэ махны нийлүүлэлт зэх зээлд ховордож нойтон махны үнэ тэнгэрт хаддаг. Харин энэ бүх асуудлыг шийдэхийн тулд VХАА яам Монгол банктай хамтран “Хүнсний гол нэр төрлийн барааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос хойш Үхрийн фермерийн аж ахуй байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд “Нүүдэлчин групп” Төв аймгийн Архуст суманд сүүний чиглэлийн ферим байгуулан эдгээр үхэрнүүдийг оруулж ирлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан