Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Валютын өсөлтөөс үүдэж шатахууны үнэ өсөхгүй
Сүүлийн үед Улаанбаатар хотод байрлах зарим шатахуун түгээгүүрээр АИ-92 бензин худалдаалахгүй байгаа нь иргэдэд шатахууны хомсдол үүсэх нь гэсэн хардлага төрүүлэх болсон. Тэгвэл Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр, “Валютын ханшийн өсөлтөөс үүдэн шатахууны үнэ өсөхгүй. Засгийн газраас Монголбанктай хамтраад үнэ тогтворжуулах арга хэмжээ авсан. Шатахуун импортлогчдын зүгээс шатахууны үнээ нэмэх санал ирүүлсэн ч одоо долларын ханш харьцангуй тогтворжсон” гэсэн тайлбарыг өгсөн юм. Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүн байгаа гэнэ. Үүнээс А-80 автобензин 30, Аи-92 автобензин 41, дизелийн түлш 30, ТС-1 42 хоногийн нөөцтэй байна. Энэ бол компанийн нөөц. Үүн дээр улсын нөөц гэж бийг хэлсэн юм.
Харин шатахуун өгөхгүй байгаа нь компаниудын засвар үйлчилгээтэй холбоотой гэж тайлбарлалаа.
Мөн энэ сарын 9-13-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт шатахуун хангамжийн сүлжээ болох НИК ХХК, Магнай трейд ХХК компаниуд шатахууны хангалтыг газар тариалангийн бүс нутагт эхний ээлжинд түлхүү хангасан. Үүнтэй холбоотой тухайлбал Баян-Өлгий аймагт шатахууны нийлүүлэлт багаснаар ШТС-аар хязгаарлалтай олгож байсан байна. Зарим хувийн ШТС-ууд тухайлбал Алтай сум дахь ШТС нь энэ богино хугацааны хязгаарлагдмал байсныг ашиглан үнийг өсгөж 2000 төгрөгт хүргэсэн байсан. Сүүлийн долоо хоногт Баруун аймгуудын шатахууны нийлүүлэлт хэвийн болж бүс нутагт шатахуун хэвийн олгож байгаа. Баян-Өлгий аймгийн төвд А-80 автобензин 1750, Аи-92 автобензин 1950, дизелийн түлш 1950 төгрөгөөр борлуулагдаж байна гэв.

Б.Галхүү
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан