Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна “Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Төмөр замын бетон дэрний үйлдвэр ашиглалтад орлоо
Социализмын үед нийслэлийн 3,4-р хорооллыг босгосон түүхэн гавьяатай “Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээж, шинэ бүтээн байгуулалтын гол бэлтгэн нийлүүлэгч болгохоор Шинэчлэлийн Засгийн газар өнгөрөгч хавар шийдвэр гаргаж, хөрөнгө төсөв баталсан. Өнгөрсөн богинохон хугацаанд энэ үйлдвэрт орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд суурилуулж, туршин тохируулж, үйлдвэрлэлд бэлэн болгожээ. Өнөөдөр тус комбинатын Төмөр замын бетон дэрний үйлдвэрийг нь ашиглалтад орууллаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, Улаанбаатар төмөр замын дарга Г.Сэрээнэндорж нар шинэ үйлдвэрээ нээх ёслолд оролцсон юм.
Салбартаа Монголд хамгийн томнь болон нээгдэж байгаа энэ үйлдвэрт эрчим хүч, дулааны шугам сүлжээ, дэд бүтэц, зам барилгын төмөр бетон эдлэлүүдүйлдвэрлэнэ. Үйлдвэрийн 3 шугам дээр нэг удаад 1128 ширхэг бетон дэр цутгаж, жилдээ350-500 мянган ширхэг бетон дэр гаргах аж. Үйлдвэрлэлийн гол тоног төхөөрөмжүүд нь Английн RMS компанийнх бөгөөд эдгээр нь тэнхлэг дээрээ 23-32 тн-ыг даах хүчин чадалтай бетон дэргаргана. Энэ нь 132 тн жинтэй вагон явах даацтай гэсэн үг. Бетон дэрэндээ Англи улсын Пандрол системийн бэхэлгээ, хэвийг ашиглаж байна. Ийм бэхэлгээ нь дэлхийн хамгийн халуун, хүйтэн цэгүүдэд,хамгийн хурданболон хүнд даацын төмөр замуудадашиглаж байгаа сүүлийн үеийн технологи юм. Европ стандартад бүрэн нийцүүлэн үйлдвэрлэсэн бетон дэрийг нь ирэх хавар эхлэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 217 км шинэ төмөр замын угсралтын ажилд ашиглах юм. Төмөр замын угсралтад шаардагдах 500 мянган ширхэг бетон дэрийг өвөл бэлтгэж, хугацаа хоцруулалгүй нийлүүлэх гол ачааг энэ үйлдвэр үүрнэ.

1991 оноос хойш Монголд өвлийн улиралд бетон зуурмаг үйлдвэрлэх боломжгүй байсан бол “Улаанбаатар БҮК”-ийнхэн энэ асуудлыг шийдвэрлэж, 400-500мЗ элс хайрга халаах 4 бункер зохион бүтээж үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ.
Энэ үйлдвэрийг дагаж өндөр технологи Монголд нэвтэрч байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод нийгэм, эдийн засагт ч олон эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хэллээ. Бетон дэрний үйлдвэрийн хангалт, борлуулалт,тээвэрлэлтийн сүлжээнд олон ажлын байр бий болно.Төмөр замын дэр модыг бетон болгосноор эх орныхоо үнэт баялаг ой модыг хамгаална.Одоо байгаа 1000 гаруй км төмөр замын модон дэрийг солих боломжчбүрдэнэ.Цаашлаад экспортод гаргах бүтээгдэхүүнийшинэ нэр төрөлбий болно.Хамгийн гол үр дүн бол Монголын шинэтөмөр зам дэлхийн стандартад бүрэн нийцнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан