Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хамаг булчин нь яс болж хөшихөөс өмнө бүхнийг амжуулах гэж яарна
Эшли Курпиел бол бүх бие нь мод шиг болж хөшихөөс өмнө хүссэн бүхнээ хийж үзэж, амьдралын амт бүрийг мэдрэх хүсэлтэй нэгэн. Тэрээр дэлхий дээр ердөө 700 тохиолдол бүртгэгдсэн булчин нь яс болж хатууждаг ховор өвчтэй хүн юм. Шинжлэх ухааны хэлээр бол FOP буюу энгийн хэлээр “чулуун хүний синдром” ч гэж нэрлэдэг энэ өвчин нь түүнийг бүр хүүхэд байхаас илэрсэн бөгөөд гурван настайд нь гар нь өвчлөх үед эмч нар хорт хавдар хэмээн эндүүрэн нэг гарыг нь тайрч орхижээ. Гэлээ ч тэрээр энэ хүнд өвчнийг тээж яваа хэмээн амьдралдаа гуньж гутралгүй, өдөр бүрийг адал явдал, шинэ туршлагаар дүүрэн өнгөрүүлэхийг хүсдэг байна.

Өөрийнхөө дуртай ажлыг хийж, амралтаараа Карибын тэнгисийг зорихоор төлөвлөж, өөр шигээ өвчтэй хүмүүсийг нэгтгэн холбоо байгуулж, өдөр бүрийг завгүй өнгөрүүлдэг ажээ. Тэрээр хүүхэд байхдаа өөрийнхөө байдлаас болж ичиж зовсондоо найз нөхөд гэхээр хүрээлэл ч үгүй байсан боловч өвчнийхөө тухай гүнзгий таньж мэдсэнээр нэг л өдөр гар хөл нь өөрийн хүслээр хөдлөхөө болихоос өмнө бүхнийг амжуулахаар шийджээ. Олон нийтийн үйл ажиллагаад идэвхтэй оролцдог тэрээр буддын шашны тэргүүн Далай ламтай уулзсанаа амьдралынх нь хамгийн хүндэтгэлтэй өдөр байсан хэмээн дурсч байна. Тэрээр 2005 онд онлайнаар нэгэн залуутай танилцаж гэр бүл болоод гурван жил хамт амьдарсны дараа салсан ч одоо хүртэл сайхан харилцаатай байдаг хэмээн дурсчээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан