Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Америкчууд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлэв

Өнгөрсөн есдүгээр сарын 26-нд Туркийн Засгийн газраас зарласан агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах алсын зайн тусгалтай систем авах тендерт Хятадын “CPMIEC” компани ялж “HQ-9” цогцолборыг нийлүүлэхээр болсон юм. Үүнтэй холбоотойгоор Америкийн тал ихэд сэтгэл зовниж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.  НАТО –ийн системтэй үл нийцэх систем, тэр тусам Америкийн зүгээс хориг арга хэмжээ аваад байгаа компанийг зэвсгийг худалдан авч, хамтран үйлдвэрлэх болсонд ихэд түгшиж байгаа юм байна.
Туркийн Засгийн газрын зарласан тендерт “CPMIEC” компаниас гадна Америкийн “Raytheon” ба “ Lockheed Martin” компаниудын оролцсон консорциум, Итали ба Францын хамтарсан “Eurosam” консорциум, Оросын “Рособоронэкспорт” оролцсон юм.
Турк нь НАТО-ийн гишүүн болохоор тус эвслийн хамтарсан аюулгүй байдлыг хангах тогтолцоонд Хятадын зэвсэглэлийг оруулж байгаад л америкчууд хамгийн ихээр санаа зовж байгаа бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан