Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Махатма Ганди 144 жилийн тэртээх энэ өдөр мэндэлжээ

Энэтхэг үндэстний их бахархал Махатма Ганди 1869 оны аравдугаар сарын 2-ны энэ өдөр Гужаратид мэндэлж энэ улс төдийгүй дэлхийд энх тайвны замаар асуудлыг шийдэх их үйлсийн үндсийг бий болгосон нэгэн билээ. Ингээд түүний талаар төдийлөн мэддэггүй зарим баримтыг TIME сэтгүүл онцолжээ.

1.    Махатма Ганди дөнгөж 14 настайдаа буюу 1883 онд Каструба Маханжитай гэрлэн  насан эцэслэх хүртлээ нөхрийнхөө үйл хэргийг дэмжсэн.
2.    Ганди багадаа туйлын ичимхий хүү байсан учраас хэн ч түүнийг сая сая хүмүүсийн их удирдагч болоод бүхэл бүтэн үндэстэнг чөлөөлөн зууны туршид санан дурсагдах эв нэгдлийн бэлгэ тэмдэг болно чинээ санасангүй.  
3.    Тэрээр Нобелийн Энх тайвны хүндэт шагналд 1937, 1938, 1939  болон 1947 онд тус тус дөрвөн удаа нэр дэвшсэн.
4.    Махатма Гандиг “TIME”  сэтгүүл 1930 оны “Шилдэг хүн”-ээр нэрлэж байв.
5.    Тэрээр Оросын уран зохиолын эцэг Лев Толстойтой байнгын харилцаатай байжээ.
6.    Ганди хамгийн анх 1931 онд АНУ-ын нэгэн долгионд ярилцлага өгчээ. Энэ улсын ард иргэд хамгийн анх Гандигийн “Би энэ зүйл рүү ярих хэрэг үү” гэсэн үгийг долгионоороо сонсчээ.

7.    Тэрээр Англи, Хинди блон төрөлх хэл Гужарити хэлээр хэд хэдэн нийтлэл бичин сонинд гаргаж байсан.
8.    Ганди хэзээ ч онгоцонд сууж үзээгүй. Учир нь тэр зүгээр л энгийн амьдрахыг илүүд үздэг байлаа.

Тэрээр дараах 6 зүйлийг эрхэм болгон амьдрахыг урилдаг байв.
1.    Үнэн бай. Өөрийн хийсэн алдаа гэмээ ухаарсан бол аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханд. Бүү хойшлуул.
2.    Асуудлыг  хүчээр бүү шийд.
3.    Болж өгвөл махан хоолноос татгалз.
4.    Энгийн бай. Хэрэгцээгүй зүйлд цагаа бүү үр.
5.    Оюун бодлоо ч үйл хөдлөлөө ч цэвэр ариун байлга.
6.    Ямар нэг зүйлд итгэж найд. Үнэн итгэл байхад ямар шашин шүтэх нь хамаагүй.
Махатма Гандигийн хэлсэн алдартай сургааль:
•    Та ертөнцийг ямар байдлаар харахыг хүснэ,  яг тийм бай.
•    Маргааш хорвоог орхих юм шиг амьдарч, үүрд амьдрах мэт суралц.
•    Нүдийг нүдээр сольвоос энэ дэлхий сохорно
•    Аз жаргал таны бодож, хэлж, хийж буй зүйл хоорондоо нийцэх үед бий болно.
•    Эхний удаад тэд таныг үл тооно, шоолно, дараа чамтай тэмцэж эхэлнэ. Тэр цагт та ялжээ гэсэн үг.
•    Хором бүрийг хайрла.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан