Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Каддафи үгүй болсон ч байдал дээрдсэнгүй
2011 онд Каддафийг түлхэн унагаж, ардчилсан улс болсон гэж тунхагласан Ливи улсын шоронд өнөөдрийн байдлаар найман мянга гаруй хүн байгаа бөгөөд тэд эрх зүйн ямар ч тусламж авдаггүй, тогтмол тамлалт, харгислалд өртдөг байна. Энэ тухай НҮБ-ын Хүний эрхийн Тэргүүн комиссарын удирдах газар ба Ливийг дэмжих НҮБ-ын төлөөллийн газрын хамтран бэлтгэсэн илтгэлд дурджээ.
Ливийн шоронд албан ёсоор төв Засгийн газрын мэдэлд байдаг ч бодит байдал дээр тухайн шоронг байрладаг орон нутаг, хотыг захирдаг зэвсэгт бүлэглэлүүд бүрэн хяндаг аж. Хоригдлуудыг Каддафийг дэмжсэн эсвэл аль нэгэн өөр бүлэглэлийнх, өөр арьсны өнгөтэй гэх мэт ялихгүй шалтгаанаар цагдан хорьжээ. Тэднийг ташуурдах, төмөр саваагаар ороолгох, цахилгаанд цохиулах, түлэх, өлсгөх гэх мэтээр яргалж тамладаг тухай НҮБ-ын ажилтнууд мэдээлж байна.
Каддафийг түлхэн унагасны дараагаар Ливи нь төв Засгийн газарт ёс төдий захирагддаг олон арван зэвсэгт бүлэгллүүдийн мэдлийн газар болон задарсан. Зарим судлаач энэ байдлыг зарлаагүй иргэний дайны байдал ч гэдэг.
2011 онд Каддафийг түлхэн унагаж, ардчилсан улс болсон гэж тунхагласан Ливи улсын шоронд өнөөдрийн байдлаар найман мянга гаруй хүн байгаа бөгөөд тэд эрх зүйн ямар ч тусламж авдаггүй, тогтмол тамлалт, харгислалд өртдөг байна. Энэ тухай НҮБ-ын Хүний эрхийн Тэргүүн комиссарын удирдах газар ба Ливийг дэмжих НҮБ-ын төлөөллийн газрын хамтран бэлтгэсэн илтгэлд дурджээ.Ливийн шоронд албан ёсоор төв Засгийн газрын мэдэлд байдаг ч бодит байдал дээр тухайн шоронг байрладаг орон нутаг, хотыг захирдаг зэвсэгт бүлэглэлүүд бүрэн хяндаг аж. Хоригдлуудыг Каддафийг дэмжсэн эсвэл аль нэгэн өөр бүлэглэлийнх, өөр арьсны өнгөтэй гэх мэт ялихгүй шалтгаанаар цагдан хорьжээ. Тэднийг ташуурдах, төмөр саваагаар ороолгох, цахилгаанд цохиулах, түлэх, өлсгөх гэх мэтээр яргалж тамладаг тухай НҮБ-ын ажилтнууд мэдээлж байна.
Каддафийг түлхэн унагасны дараагаар Ливи нь төв Засгийн газарт ёс төдий захирагддаг олон арван зэвсэгт бүлэгллүүдийн мэдлийн газар болон задарсан. Зарим судлаач энэ байдлыг зарлаагүй иргэний дайны байдал ч гэдэг.
0 Сэтгэгдэл
Зочин
ЗҮВ ЗҮГЭЭР БАЙСАН, БАЯН ТАНСАГ БАЙСАН УЛС, ЭХ ОРНОО ИНГЭЖ БАЛЛАХ ГЭЖ ДЭЭ. МУУ КАДАФИЙГ БАРИВЧЛААД, УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛИЙГ НЬ ХЯЗГААРЛААД БАЙЖ БАЙХГҮЙ ДЭЭ. ЭНЭ УЛС ОДОО ХЭЗЭЭ Ч СЭХЭХГҮЙ, ЦУС, ЦНУЛИМС УРСАЖ ДУУСАХГҮЙ ЭЭ. ОДОО ЯАЯ ГЭХ ВЭ, ДЭЭ...
2013.10.03
























