Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Машин зам доороос шумбагч хөлөг гэнэт гарч ирээд л...
Машин зам доороос гэнэт усан доогуур шумбагч хөлөг гарч ирвэл хавийн хүмүүс гайхаж цочирдоно доо. Яг ийм явдад Италийн Милан хотод болсон байна. Өглөө эрт гудамжаар явсан хүмүүс замыг эвдлэн доороос нь аварга том хөлөг гарч ирснийг хараад мэл гайхжээ. Хөлгийн гадуур хаалт тогтоож, мэргэжлийн хүмүүс байдлын нягтлан, усан цэргүүд цамхгаар нь дамжин доошоо орохоор завдаж байгаа энэ зураглалыг харсан миланчууд маш хачирхалтай явдлын гэрч боллоо хэмээн бодож, олноороо цуглан байдлыг ажиглажээ. Гэтэл...энэ бүхэн Europe Assistance IT хэмээх даатгалын компанийн “Амьдралаа хамгаал” хэмээх кампани ажлын эхлэл буюу цэвэр сурталчилгаа байжээ. Мэдээж сурталчилгаа учраас газар доороос шумбагч хөлөг гарч ирээгүй, харин тус компанийнхан миланчуудыг унтаж байх хооронд жинхэнэ юм шигээр энэ бүхнийг хийж амжсан байна. Магадгүй энэ сурталчилгаа тус даатгалын компанийг хэзээ ч мартагдахгүй болтол нь миланчуудын сэтгэлд хоногшуулж чадсан биз ээ.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан