Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
“Аль Кайда” тусгаар улс байгуулах гэж байна
“Аль-Кайда” Сирид эзлээд байгаа Турк, Иракийн хил орчмын нутагт өөрийн гэсэн тусгаар улс байгуулах гэж байгаа тухай “France-Presse ” агентлаг мэдээлж байна. “Аль-Кайда”-ийн зааварчилгаагаар ажилладаг “Ирак ба Левантын лалын улс” нэртэй бүлэглэл нь өөрийн эзэлсэн нутгаасаа бусад бүлэглэлийг шахаж гаргах, хил гардаг замууд дээр хянан шалгах цэг байгуулах ажлыг эрчимтэй хийж байна. Ийнхүү гурван улсын хил орчмын нутгийг бүрэн мэдэлдээ авснаар энэ бүлэглэл нь санхүүжилт авах, зэвсэг ба сумаар худалдан авах, шинэ гишүүд элсүүлэхэд тун хялбар болж байгаа аж. Энэ бүлэглэл нь байлдах чадвараар хамгийн сайн бүлэглэлийн нэг болохоор өнгөрсөн сарын сүүлээр хил орчим байрладаг Азаз хотыг эзлэн авч бусад бүлэглэлүүдийг шахан гаргажээ. Үүнийг нь эсэргүүцсэн босогчдын бусад бүлэглэл тэднийг хотоос зэвсэгт дайчдаа гаргахыг уриалсан. Үүний дээр алан хядагчид нь эзлэн авсан нутагтаа лалын хатуу хууль дүрмийг хүчээр тулгаж охидыг сургуульд явахыг хориглон, хөвгүүдийг пакистанд хүүхдүүд өмсдөгөөс өөр загвартай хувцас өмсөхийг хориглосон байна.Энэ мэтээр цаашид үргэлжилбэл “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэлийг дарахын тулд бусад босогчид нь Башар Асадын армиас тусламж хүсч эхлэх магадлалтай байгаа тухай Сирийн тусгай албаны хүн мэдэгджээ.
за яасааа уламбаяр сэтгүүлчэээ

0 Сэтгэгдэл
2013.10.06