Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Цементийн үнэ буурна гэв
Эрээн, Замын-Үүдээс 120 гаруй вагон цемент өнөөдөр ирж байна. Энэ нь энэ жилийн хувьд өдөрт ачигдсан цементийн хэмжээгээр хамгийн өндөр дүнтэй нийлүүлэлт болж байгаа юм. Энэ зуны хувьд өдөрт 60-80 вагон цемент урд хөршөөс ирж байжээ. Цементийн үнийн тухайд өнгөрсөн сарын 15-аас өмнө нэг тонныг нь 135-145 мянган төгрөгөөр борлуулж байсан бол түүнээс хойш тонн нь 200 мянган төгрөгт хүрээд байв. Үнэ өсөх болсон шалтгааныг юанийн ханшийн өсөлт, тээвэрлэлт, түүнчлэн хятадын компаниуд үнээ өсгөсөн зэрэгтэй импортлогч аж ахуйн нэгжүүд холбон тайлбарлаж байсан юм.
Иймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн албаны хүмүүсийн хамтаар БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, холбогдох хүмүүстэй уулзан, ачилтын хэмжээг нэмэгдүүлсэн байна.
120 гаруй вагон цементийн ачилтыг хийхээр 210-аад хүн ажиллаж байгаа аж. Өнөөдрөөс хойш хомсдол үүсэхгүй, нийлүүлэлт нэмэгдсэн учраас үнийн хувьд тодорхой хэмжээгээр буурах боломж бүрдэнэ гэж албаныхан мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан