Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Бангладешийн нийслэлийг хоёр хуваана
Бангладешийн эрх баригчид нэгэн хачирхалтай шийдвэр гаргажээ. Тэд 15 сая шахам хүн амтай нийслэл хотоо дан ганц засаг захиргаагаар удирдаад явахад хэтэрхий нүсэр байна гэж үзсэн учир зүгээр л хоёр хуваачихъя гэж шийджээ. Өөрөөр хэлбэл Дака хотыг хоёр хэсэгт хувааж, хоёр засаг захиргаатай, хоёр даргатай болгох гэнэ. Дэлхийн хамгийн олон хүн амтай, бас хамгийн өндөр нягтаршилтай хотуудын нэгд зүй ёсоор тооцогдох, 400 жилийн түүхтэй Дака хотод менежмэнт хийхэд арай томдоод байгаа учир хоёр жижиг хот болгоод хуваачихвал асуудлыг нь шийдэхэд амар болно гэж тэд үзэж байна.  Гэвч хамгийн нарийн төвөгтэй асуудлаа тэд хараахан шийдээгүй байна. Хотын дэд бүтэц, нийтийн тээвэр, цахилгаанаас эхлээд нийтэд хамааралтай асуудлуудыг аль хот нь хариуцаж, яаж үйлчилгээ үзүүлэх гээд маш нарийн төвөгтэй асуудлууд тэднийг хүлээж байгаа юм.

Хотын иргэдийн хувьд энэ дахин төлөвлөлтийг таатайгаар хүлээн авахгүй байна. Тэд одоогийн хотын менежмент угийн муу дээр шинээр засаг захиргаа үүсгээд явахаар бүх зүйлийн эмх замбараа алдагдаж, бүр учир зүйгээ олж чадахаа болино хэмээн эсэргүүцэж байгаа аж. Тиймдээ ч олон нийтийн дунд ихээхэн маргаан дагуулж байгаа энэ санаачилга хэдхэн сарын дараа болох сонгуулийн гол сэдэв байх төлөвтэй. Одоогийн эрх баригч нам хотыг хоёр хуваахыг дэмжиж байгаа бол сөрөг хүчний намууд эсэргүүцэж, хэрэв сонгуульд ялбал хотын нэгдмэл хэвээр нь үлдээнэ гэж байгаа юм. Хотын удирдлагад өөрийн хүнээ  гаргах, нөгөө намын хүн гарахаас сэрэмжлэх гээд улс төрийн тоглолт ч хүчтэй явагдаж байгаа аж.

Ямартай ч, хүн амьдрахад хамгийн тааламжгүй хотуудын жагсаалтад Сирийн Дамаск, Нигерийн Лагос зэрэг үймээн самуунтай газартай зэрэгцэн бичигдэх болсон Дака хотыг хэрхэн орчин үеийн, дэд бүтэц хөгжсөн, хүний амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлсэн хот болгох вэ гэдэг яриа Бангладешийн шийдвэр гаргах төвшинд яригдаж байгаа ч зөв шийдлээ хараахан олоогүй л байна.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан