Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ургац хураалт 90 хувьтай байна
Ургацын урьдчилсан балансаар энэ жил 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах талаар Ургацын төв штабаас мэдээллээ. Энэ жилийн хувьд хур бороо ихтэй байснаас тариалангийн бүс нутгуудаар үр тариа, хүнсний ногооны болцод сөргөөр нөлөөлж байсан ч ургац хураалтын ажил хэвийн үргэлжилж байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар үр тарианы хураалт 88.3хувь, төмс 94.4хувь, хүнсний ногооны хураалт 98.7 хувь, буюу улсын хэмжээнд ургац хураалт 93 гаруй хувьтай байгаа аж. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 16.1 хувиар илүү, төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн төвшинтэй тэнцүү. Энэ сарын 25-ны дотор ургац хураалтыг дуусгах төлөвлөгөөтэй  байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан