Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Тэргүүн хатагтай ус уухыг уриалав
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама эрүүл амьдралын хэв маягийг дэмждэг нэгэн. Тэрээр 2008 онд Цагаан ордны эзэгтэй болсон цагаасаа идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтыг уриалсан “Let’s Move” хэмээх кампани өрнүүлсэн бол энэ удаа америкчуудыг өдөр тутмын амьдралдаа илүү их ус ууж байхыг уриалан “Drink Up” хэмээх хөдөлгөөн эхлүүлээд байна. Хатагтай Обама өнгөрсөн сард Вашингтон Таймс сонинд ярилцлага өгөхдөө “Хэрэв бид өөрсдийгөө болоод гэр бүлээ эрүүл байлгах ядаж ганцхан алхам хий гэвэл ус ух нь хамгийн зөв” хэмээн ярьсан юм. “Өдөрт уух усныхаа хэмжээг нэг аягаар нэмэхэд л таны эрүүл мэнд, өдрийн эрч хүчинд чинь жинхэнэ өөрчлөлт гарахыг та мэдрэх болно” хэмээн тэргүүн хатагтай америкчуудад уриалж байна.

Хийжүүлсэн ундаа, түргэн хоол идэхээ багасгаж, дасгал хөдөлгөөнөө идэвхжүүлэн эрүүл амьдрахыг уриалдаг тэргүүн хатагтай өөрөө үлгэр жишээ үзүүлэхийн тулд өмнө нь Цагаан ордны цэцэрлэгт хэрэгцээнийхээ хүнсний ногоог тарьж байсан бол саяхан “Bigges Loser” хэмээх жин хаях телевизийн шоу нэвтрүүлэгт өөрийн биеэр оролцож, хэрхэн дасгал хийдгээ үзүүлжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан