Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ливийн босогчид барьцааны хүмүүсийг буудахаар заналхийлэв
Ливийн хойд нутгийн Аждаби хотын орчим байрладаг зэвсэгт бүлэглэлийн дээрэмчид барьцаанд авсан 77 египет жолоочийг буудан хорооно гэж сүрдүүлжээ. Зэвсэгт бүлэглэлийн дайчид өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн өөрийн хянадаг нутгаар дайрч өнгөрсөн египетийн дугаартай ачааны тэрэг болгоныг саатуулж жолооч нарыг нь тусгай газарт хорьж эхэлсэн аж. Машины жолооч нарыг саатуулсан бүлэглэлийн удирдагч гэгч Ахмед аль–Либи гэгч нь “Саатуулсан жолооч нарыг зочдоо гэж үзсэн тул болохоор сайн харилцаж байгаа. Гэхдээ Египетийн эрх баригчид бидний шаардсаны дагуу гэм хийгээгүй байж шүүгдсэн төрөл садныг минь суллахгүй бол эдгээр хүнийг буудан хороохоос өөр аргагүй болно. Бид шаардлагаа биелүүлэхэд 10 хоногийн хугацаа өгсөн, одоогоор хоёр хонож байна. Ингээд ч зогсохгүй цаашид ч египетчүүдийг барьцаалан авна. Бидний гаргах шийдвэрт Ливийн эрх баригчид ямар ч нөлөө үзүүлж чадахгүй” гэсэн байна. Аждаби хот орчим байрласан зэвсэгт бүлэглэлийн дайчдыг Египет рүү зэвсгийн хууль бус наймаа хийсэн гэж саатуулан хорих ял оноожээ.
Энэ мэдэгдлийн дараагаар Египетийн тал Ливитэй залгаа хилээ хаасан бөгөөд Ливид суугаа Египетийн Элчин сайд нь жолооч нарыг суллуулахад дэмжлэг авахын тулд Ливийн Засгийн газар болон омгийн ахлагч нартай холбоо барьсан ажээ. Каддафийг түлхэн унагасны дараа олон тооны зэвсэгт бүлэглэлийн Ливид бий болгоод байгаа эмх замбараагүй тод жишээ нь энэ хэрэг.
Энэ мэдэгдлийн дараагаар Египетийн тал Ливитэй залгаа хилээ хаасан бөгөөд Ливид суугаа Египетийн Элчин сайд нь жолооч нарыг суллуулахад дэмжлэг авахын тулд Ливийн Засгийн газар болон омгийн ахлагч нартай холбоо барьсан ажээ. Каддафийг түлхэн унагасны дараа олон тооны зэвсэгт бүлэглэлийн Ливид бий болгоод байгаа эмх замбараагүй тод жишээ нь энэ хэрэг.
0 Сэтгэгдэл
























