Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Эмнэлгийн туршилт хийх гэж байсан нохдыг суллажээ
Амьтдын эрхийг хамгаалах байгууллагын идэвхтнүүд Бразилийн Сан-Паулу мужийн нэгэн судалгааны лабораторид эмнэлгийн туршилт хийхээр бэлдсэн 200 орчим нохойг сулласан хэрэг гарчээ. Идэвхтнүүд анхандаа цагдаа нарын анхаарлыг амьтадтай хэрцгий харьцаж байгаа асуудалд татахын тулд жагссан байна. Гэвч энэ хэргийг анхаарч үзэхгүй байсан тул лабораторын байр руу хүч хэрэглэн дайран орж нохдыг суллан явуулжээ. Ноход  бигль үүлдрийнх байсан бөгөөд аймшигтай байдалд байсан гэж байгаль хамгаалагчид сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Нохдыг суллах үед цагдаа нар идэвхтнүүдээс хүн баривчилж саатуулаагүй. Харин лабораторын удирдлага нь амьтдын эрх хамгаалагчдын хийсэн үйлдлийг алан хядах ажиллагаа гэж мэдэгджээ.

Шинэ эм тариа гаргаж авах, эмчилгээний шинэ арга технологи судлах, суралцах эхний шатанд эрдэмтэд мэлхий, цагаан хулгана, усан гахай, хонь, бич гэх мэт амьтдад туршилт хийх нь түгээмэл. Ойролцоо жилдээ 100 гаруй сээр нуруутан амьтдыг туршилт хийхэд ашигладаг аж.  Амьтдын эрх хамгаалагчид үүнийг харгис гэж үзэн элдвээр эсэргүүцдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан