Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
13 компани газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлнэ
Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөц бүрдүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дараахь шийдвэрийг гаргалаа. 2014 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталлаа. Үүнд, “НИК”, “Петровис”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол”, “Монпетэкс”, “Жаст ойл”, “Ойн бирж” зэрэг 13 аж ахуйн нэгж багтжээ. Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 2013 онд аж ахуйн нэгжүүд гэрээний дагуу нийт дүнгээр 70200 тн-оос доошгүй хэмжээнд барьж байгаа бөгөөд ирэх 2014 онд 80480 тн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Нөөц бүрдүүлэх ажлыг ирэх оны гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгалаа.
0 Сэтгэгдэл
























