Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Волгоградад болсон дэлбэрэлтийн хохирогч ярьж байна
ОХУ-ын Волгоград хотод зорчигч тээврийн автобусанд амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн дуулиан үргэлжилж байна. Зургаан хүн амь алдаж, 30 орчим хүн шархдаж бэртсэн энэ аймшигт хэрэг болох үеэр автобусанд явсан, ойр байсан гэрчүүдийн яриа Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсаар байна. 29 дугаартай автобусанд зорчиж яваад түлэгдсэн 31 настай Ирина Кушниртай Оросын “КП” сонины сурвалжлагч ярилцсан байна.
Автобусны голын хаалганы орчим зогсч явсан тэр бүсгүй ярихдаа “Алан хядагч эмэгтэй “Вторчермет” буудлаас орж ирсэн. Би орж ирмэгц нь л түүнийг харсан. Ногоон өнгийн сайхан алчуур зүүсэн тэр бүсгүй цонхны дэргэд суугаад гадагшаа харж явсан. Түүнийг хэн ч харсан сэжиглэхээргүй, их л тайван харагдаж байсан” гэжээ. Ирина дэлбэрэлтийн үеэр нүүр нь түлэгдсэн ч бөмбөгтэй бүсгүйгээс нэлээд зайтай байсан нь амийг нь аварсан байна.
Бөмбөг дэлбэрэх үеэр автобусны дэргэдүүр машинтай өнгөрч явсан эмэгтэй Анна Елисеева “Бид автобус руу ойртож очих үед гэнэт дэлбэрэх чимээ гарч шил бутраад, хүний биеийн хагас өмнө минь унасан. Миний дэргэд сууж явсан эмэгтэй, хүний толгой байна гэж хэлсэн” хэмээн ярьсан байна.
РИА Новости агентлагийн мэдээлснээр бол дэлбэрэлтийн хүч 2-3 кг тротилын эквиваленттай тэнцэхүйц байжээ.

Дагестаны хууль сахиулах байгууллагын эх сурвалж амиа золиослогч Наида Асиялова нь эрэн сурвалжилж байгаа алан хядагч Дмитрий Соколовын эхнэр гэж мэдэгдсэн байна. Гэхдээ Волгорадад дэлбэлэх бөмбөгийг тэр бэлтгэлцсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм байна. Асиялова нь 1982 онд Буйнакскт төрсөн, амны хөндийн хүнд өвчтэй учраас хоногт сайндаа л 1-2 цаг унтдаг байсан гэнэ. Өөр бас нэг мэдээлэл бол Наидаг бага байхад эцэг эх нь түүнээс татгалзаж хүүхэд асрах газарт өссөн, хамгийн сүүлд Москвагийн Прагийн дүүрэгт амьдарч байжээ. Дмитрий Соколовтой тэрээр Москвад дээд сургуульд хамт суралцаж байхдаа танилцаж сүүлд нь Дагестан ру хамт явжээ. Хууль сахиулагчдын мэдэгдсэнээр Дмитрий нь гар хийцийн дэлбэлэх бодис хийх хэмжээний техникийн мэдлэгтэй нэгэн гэнэ.

Тэрээр Махачкалын хориотой “Имират Кавказ” байгууллагын гишүүн болохоор энэ халдлагын ард тэр байгууллага байгаа гэж үзэж байгаа юм.
Волгорадад одоо гурав хоногийн гашуудлын зэрэгцээ террорист халдлагаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа юм байна. ОХУ-ын Засгийн газар нас барсан иргэдийн ар гэрт нэг сая рубль, бэртэж шархадсан хүмүүст 400 мянган рублийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэжээ.
ОХУ-ын Волгоград хотод зорчигч тээврийн автобусанд амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн дуулиан үргэлжилж байна. Зургаан хүн амь алдаж, 30 орчим хүн шархдаж бэртсэн энэ аймшигт хэрэг болох үеэр автобусанд явсан, ойр байсан гэрчүүдийн яриа Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсаар байна. 29 дугаартай автобусанд зорчиж яваад түлэгдсэн 31 настай Ирина Кушниртай Оросын “КП” сонины сурвалжлагч ярилцсан байна. Автобусны голын хаалганы орчим зогсч явсан тэр бүсгүй ярихдаа “Алан хядагч эмэгтэй “Вторчермет” буудлаас орж ирсэн. Би орж ирмэгц нь л түүнийг харсан. Ногоон өнгийн сайхан алчуур зүүсэн тэр бүсгүй цонхны дэргэд суугаад гадагшаа харж явсан. Түүнийг хэн ч харсан сэжиглэхээргүй, их л тайван харагдаж байсан” гэжээ. Ирина дэлбэрэлтийн үеэр нүүр нь түлэгдсэн ч бөмбөгтэй бүсгүйгээс нэлээд зайтай байсан нь амийг нь аварсан байна.
Бөмбөг дэлбэрэх үеэр автобусны дэргэдүүр машинтай өнгөрч явсан эмэгтэй Анна Елисеева “Бид автобус руу ойртож очих үед гэнэт дэлбэрэх чимээ гарч шил бутраад, хүний биеийн хагас өмнө минь унасан. Миний дэргэд сууж явсан эмэгтэй, хүний толгой байна гэж хэлсэн” хэмээн ярьсан байна.
РИА Новости агентлагийн мэдээлснээр бол дэлбэрэлтийн хүч 2-3 кг тротилын эквиваленттай тэнцэхүйц байжээ.

Дагестаны хууль сахиулах байгууллагын эх сурвалж амиа золиослогч Наида Асиялова нь эрэн сурвалжилж байгаа алан хядагч Дмитрий Соколовын эхнэр гэж мэдэгдсэн байна. Гэхдээ Волгорадад дэлбэлэх бөмбөгийг тэр бэлтгэлцсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм байна. Асиялова нь 1982 онд Буйнакскт төрсөн, амны хөндийн хүнд өвчтэй учраас хоногт сайндаа л 1-2 цаг унтдаг байсан гэнэ. Өөр бас нэг мэдээлэл бол Наидаг бага байхад эцэг эх нь түүнээс татгалзаж хүүхэд асрах газарт өссөн, хамгийн сүүлд Москвагийн Прагийн дүүрэгт амьдарч байжээ. Дмитрий Соколовтой тэрээр Москвад дээд сургуульд хамт суралцаж байхдаа танилцаж сүүлд нь Дагестан ру хамт явжээ. Хууль сахиулагчдын мэдэгдсэнээр Дмитрий нь гар хийцийн дэлбэлэх бодис хийх хэмжээний техникийн мэдлэгтэй нэгэн гэнэ.

Тэрээр Махачкалын хориотой “Имират Кавказ” байгууллагын гишүүн болохоор энэ халдлагын ард тэр байгууллага байгаа гэж үзэж байгаа юм.
Волгорадад одоо гурав хоногийн гашуудлын зэрэгцээ террорист халдлагаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа юм байна. ОХУ-ын Засгийн газар нас барсан иргэдийн ар гэрт нэг сая рубль, бэртэж шархадсан хүмүүст 400 мянган рублийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























