Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ
Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна
“Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана
“Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа
Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Барилгын төсөв өсөхөд юу нөлөөлсөн бэ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр долоо хоногийн өмнө “Шинэчилж шийдье” уулзалтаараа төсвийн шинэчлэлийн асуудлыг хөндсөн. Энэ үед төрийн нэр, төсвийн хөрөнгөөр барьж байгуулж буй барилгын өртөг, үнэ байнга өсдөг, сунжирдаг асуудлыг шүүмжилсэн билээ. Хэд дахин өсч, олон тэрбум төгрөгөөр дуусах болоод буй барилгын нэрсийг жагсаан танилцуулж байв. Тэгвэл энэ нь тухайн үедээ хэт ерөнхий болон механик ойлголтоор тооцсон гэдгийг Барилгын хөгжлийн төвөөс мэдээллээ. Барилга, хот байгуулалтын яамны харьяа тус төвийн дэд захирал Д.Гантулга хэлэхдээ “Барилгын төсөвт өртөг өсч буй гол шалтгаан нь барилга барихад шаардлагатай дийлэнх, бараа материал, тоног төхөөрөмжийг гадаадаас импортолдог. Өөрсдөө үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангаж чаддаггүйгээс гадаадын зах зээлээс шууд хамааралтай гэж болно. Үүнтэй холбогдуулж валютын ханшийн өсөлт, тээвэрлэлттэй холбогдуулан шатахууны үнийн өөрчлөлт зэргээс үүдэж үнэ өсдөг” гэсэн юм.
Төсөвт өртөг гэж барилга байгууламжийг зураг төслийн дагуу барьж, иж бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгийн хязгаар буюу хөрөнгө оруулалтын дүнг хэлдэг. Тодруулбал, барилга угсралтын ажил гүйцэтгэхэд ажилчдын цалин, машин механизмын хэрэглээ, тээврийн зардал, үндсэн хөрөнгийн болон барьж буй барилгын даатгал гэх мэт бүхий л зардлыг багтааж тооцдог бөгөөд Нэмүү өртгийн албан татвар/НӨАТ/ ч багтдаг аж. “Товчхондоо, зүү хаашаа вэ утас тийшээ гэдэг шиг зураг төсөл ямар байна, төсөв тэгж гардаг” хэмээн Төсөвчдийн холбооны тэргүүн Д.Санж хэллээ.
Өртөг нэмэгдэх өөр нэг шалтгаан нь “Барилга, замын ажилчдын тарифт цалин”-гийн хэмжээ. 2005 оноос эхлэн мөрдөхдөө 2007 онд 1.9 дахин, 2009 онд хоёр дахин өсгөсөн байдаг аж. Он дамжсан барилгын ажлын хувьд төсөвт өртөг нь үүнийг дагаад өсөх нь дамжиггүй. Гэвч ингэхдээ тухайн үеийн улс орны эдийн засгийн байдал, барилгын өртгийн өсөлтийг тэнцвэржүүлэх зорилгоор цалингаас тооцох нэмэгдэл зардал, төлөвлөгөөт хуримтлалын зардлыг 0.26 гэсэн итгэлцүүрээр бууруулжээ. Энэ нь, тухайн үед барилгын үнийг тогтвортой байлгахад нөлөө үзүүлсэн оновчтой шийдвэр байсан гэж салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Хожим барилгын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд тогтвортой үйл ажиллагаа явуулах, ажилчдын нийгмийн баталгааг хангах боломж багассан тул ЗТБХБ-ын сайдын 2012 оны 18 дугаар тушаалаар залруулсан юм. Мөн энэ тушаалаар 2002 оноос хойш өөрчлөлт оруулаагүй Барилгын машин ашиглалтын машинт цагийн жишиг үнийг шинэчлэн баталжээ. Жишиг үнэ урьд нь таван тоннын автокраны нэг цаг ажиллахад 10146 төгрөгийн хөлстэй байв. Тэгвэл ЗТБХБ-ын сайдын 2002 оны 18 дугаар тушаалаар 59489 төгрөг болж өөрчлөгдсөн нь улсаас тогтоосон жишиг үнэ аж. Харин өдгөө бодит амьдралд Саппорогийн уулзвар, “Тэхийн зогсоол” дээрх краны нэг цагийн ажиллах хөлс 120 мянган төгрөг. Түүнээс гадна 2002 онд АИ-80 шатахуун 330 төгрөг, дизель түлш 450 төгрөг, АИ-92 бензин 455 төгрөг байсан гээд үнийн харьцуулалт 11 жилийн дотор асар их байгааг тооцох нь зөв.
Гэхдээ зарим барилгын компани төсөв зохиохдоо алдаа гаргасан зүйл бий. Тухайлбал, Барилгын төсөв зохиох зааврыг 1998 онд баталж байжээ. Үүнийг өнгөрсөн онд шинэчлэн Төсөв зохиох дүрэм болгон өөрчлөөд есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр баталсан аж. Харамсалтай нь, барилга угсралтын компаниуд өмнө гүйцэтгэсэн ажлын төсвийг шинэ дүрмээр тооцож зардал нэмэгдсэн мэт харагдуулсан тал бий гэж Барилгын хөгжлийн төвийнхөн хэллээ.

0 Сэтгэгдэл