Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Европын улстөрчид гар утаснаас татгалзаж эхэллээ

Европын тэргүүлэх орнуудын томоохон улстөрчид АНУ-ын талаас чагнахаас болгоомжлон үүрэн телефон хэрэглэхээсээ татгалзаж эхэллээ. РТЛ-ТВИ сувгийн мэдээлснээр бол Белгийн Ерөнхий сайд Элио ди Рупо танхимынхаа бүх сайдад Засгийн газар чухал асуудал хэлэлцэж байхад, ер нь албан өрөөндөө цаашид гар утас хэрэглэхгүй байх чиглэл өгчээ. Ер нь, Эдвард Сноудены илчилсэн АНУ-ын Европын лидерүүдийг чагнадаг тухай мэдээллийн дараа үүнээс сэргийлэх арга хэмжээнүүдийг улс орнууд авч эхэлсэн юм байна.
Белгитэй хөрш орнуудад ч гэсэн гар утас хэрэглэх талаар зарим өөрчлөлт хийж эхэлсэн байна. Франц, Нидерландад дээд тушаалын түшмэлүүд гар утасны аппаратдаа хамгаалалтын систем ашиглах болсон бол Германд бас хамгаалалтын программ бүтээх талаар ярилцаж эхэлсэн байна.
Арваннэгдүгээр сард Европын холбоо, АНУ-ын тусгай албад харилцан нутаг дэвсгэр дээрээ тагнах ажиллагаа явуулахгүй байж нэг нэгнээ хүндэлсэн харьцаатай байх талаар журам боловсруулах зөвлөлөөн хийх гэж байгаа аж. Энэ бүхэн бол зөвхөн АНУ-ын эсрэг ч биш гэдгийг бас онцолж байна. “Хэрэв АНУ үүнийг хийсэн нь нотлогдох юм бол дэлхийн бусад улс орон ч бас ингэж тагнаж чадна шүү дээ” гэж Нидерландын ерөнхий сайд Марк Рютте хэлсэн байна.
Францын “Монд” сонин интернет сайтдаа Сноудены материалаас иш татаж АНУ-ын тусгай алба Францын иргэдийн гар утсыг их л өргөн хүрээнд чагнадаг гэж бичсэн байна. 2012 оны арванхоёрдугаар сарын 10-наас 2013 оны нэгдүгээр сарын 8 хүртэлх хугацаанд гэхэд л Америкийн тусгай алба үүрэн телефоны 70,3 сая яриа, мессежийг тагнан чагнасан гэжээ. Америкийн чагнадаг гуравдугаар эгнээний орнууд нь Герман, Польш, Австри, Белги бол хоёрдахь нь улс төрийн бодлогоороо АНУ-д ойр Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнууд байдаг гэнэ. АНУ-ын тусгай алба Германы канцлер Ангела Меркелийн гар утсыг чагнадаг байсан нь аравдугаар сарын 25-нд тодорхой болсон юм.

0 Сэтгэгдэл