Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Стамбулд Босфорын хоолой доогуурх хонгил төмөр замыг нээлээ

Туркийн “зууны төсөл” хэмээн нэрлэсэн усан доогуурх төмөр замын хонгилыг нээлээ. Ази, Европ хоёрын хамгийн товч замаар усан доогуур холбох төсөл бүр 1860 оноос яригдаж барьж байгуулах ажил нь 2004 онд эхэлсэн юм байна. Туркийн ерөнхий сайд Тайип Эрдагон хонгил нээх ёслол дээр “Энэ төслийг бид улс байгуулагдсаны 90 жилийн ойн өдөр нээж байна. Энэ төсөл бол эв нэгшдлийн төсөл. Энэ зам зөвхөн хот, улс, тивийг холбох биш хүмүүсийг холбоно. Мармарын энэ төслөөр бид Токио, Хятад, Лондонтой хобогдоно. Энэ төсөл манай улсын түүхэнд алтан хуудас болон орж байна” гэсэн байна.

Мармарын хонгил нь Стамбул хотын европын хэсгээс усан доогуур 13,6 км замыг галт тэрэг 45 км цагийн хурдтайгаар 18 минутад туулж Азийн хэсэгт очих юм. Ер нь Мармарын гэж нэрлэсэн энэ зам нийтдээ 76,3 км урт юм байна. Хонгил усан доор 62 метрийн гүнд байгаа бол газар дээр 37 өртөө, усан доор гурван өртөө бий. 440 вагонтой галт тэрэг 2-10 минут тутамд, нэг талдаа 75 мянган хүнтэй зорчино гэхээр өдөрт 1,2 сая хүн энэ замаар зорчих юм байна.
Энэ төсөл нийтдээ 4,1 тэрбум долларын хөрөнгөөр хэрэгжжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан