Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Башар Асад өршөөл зарлалаа
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад 2013 оны аравдугаар сарын 29-нөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн бүх хүнд өршөөл үзүүллээ. Энэ өршөөлд Башар Асадын улс төрийн дайснууд ч хамрагдсан байна. Өршөөл үзүүлэх болсон шалтгаанаа хараахан хэлээгүй бөгөөд өмнө энэ оны дөрөвдүгээр сард өршөөлийн зарлигт гарын үсэг зурж байсан юм. Тухайн үед өршөөл үзүүлснээс хойш 30 хоногийн дотор эрх баригчдад бууж өгсөн бүх зэвсэглэсэн этгээдэд өршөөл үзүүлж байсан юм.
Сирид байдал түгшүүртэй хэвээр байна. Дамаскийн орчмоос өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс олон мянгаараа дүрвэж эхэллээ. Сирийн курдууд нь зэвсэгт босогчдыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгаад байгаа. Учир нь, Сирийн зүүн хойд нутагт, Туркийн хилийн ойролцоохь Хасак хотын орчим болсон тулааны үеэр босогчдын зүгээс харвасан сум дэлбэрсний дараагаар эвгүй өтгөн шар утаа ойр хавиар тархан хэд хэдэн хүнд хордлогын шинж тэмдэг илэрсэн аж. Сирийн курдууд нэгэн үе зэвсэгт босогчидтой гал зогсоох гэрээ байгуулан байдал харьцангуй тайван байсан. Гэвч сүүлийн үед зэвсэгт босогчид нь курдууд, христийн шашинтнуудын эсрэг харгислал үйлдэх нь нэмэгдсэн тул арга буюу өөрийгөө хамгаалах отрядуудтайгаар тэмцэж эхэлсэн юм.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад 2013 оны аравдугаар сарын 29-нөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн бүх хүнд өршөөл үзүүллээ. Энэ өршөөлд Башар Асадын улс төрийн дайснууд ч хамрагдсан байна. Өршөөл үзүүлэх болсон шалтгаанаа хараахан хэлээгүй бөгөөд өмнө энэ оны дөрөвдүгээр сард өршөөлийн зарлигт гарын үсэг зурж байсан юм. Тухайн үед өршөөл үзүүлснээс хойш 30 хоногийн дотор эрх баригчдад бууж өгсөн бүх зэвсэглэсэн этгээдэд өршөөл үзүүлж байсан юм. Сирид байдал түгшүүртэй хэвээр байна. Дамаскийн орчмоос өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс олон мянгаараа дүрвэж эхэллээ. Сирийн курдууд нь зэвсэгт босогчдыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгаад байгаа. Учир нь, Сирийн зүүн хойд нутагт, Туркийн хилийн ойролцоохь Хасак хотын орчим болсон тулааны үеэр босогчдын зүгээс харвасан сум дэлбэрсний дараагаар эвгүй өтгөн шар утаа ойр хавиар тархан хэд хэдэн хүнд хордлогын шинж тэмдэг илэрсэн аж. Сирийн курдууд нэгэн үе зэвсэгт босогчидтой гал зогсоох гэрээ байгуулан байдал харьцангуй тайван байсан. Гэвч сүүлийн үед зэвсэгт босогчид нь курдууд, христийн шашинтнуудын эсрэг харгислал үйлдэх нь нэмэгдсэн тул арга буюу өөрийгөө хамгаалах отрядуудтайгаар тэмцэж эхэлсэн юм.
0 Сэтгэгдэл
























