Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Улсын хэмжээнд шатахууны 32 хоногийн нөөц бий
Монголчууд өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэртэй болох гэж олон жил ярьж байгаа. Тэгвэл энэ мөрөөдөл биеллээ олох гэж дуншиж байна. Өөрөөр хэлбэл Дарханд жилд хоёр сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барихаар болсон. Эл үйлдвэрийн  зураг   төслийг   Японы “Тоёо инженерниг” компани хийж байгаа бөгөөд ирэх сарын сүүлчээр бэлэн болох ажээ. Одоо  Японы талтай үйлдвэрээ босгох хөрөнгийн зээл авах хэлэлцээр хийх  юм.  
Үүнээс гадна шатахууны нөөц  хүрэлцээтэй эсэх талаар тодруулахад өчигдрийн байдлаар улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 32 хоногийн нөөц байна. Тухайлбал, А-80 бензин 29, АИ-92 бензин 38, дизелийн түлш 32 хоногийн нөөцтэй аж. Монголбанкнаас шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэн шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлтэй зээл олгосон. Уг хөтөлбөрт 13 компани хамрагдан жилийн 3.8-4 хувийн хүүтэй гадаад валютын хөнгөлөлттэй зээл авчээ.  Дээрх зээлээс “Жаст” компани 18 тэрбум төгрөг  авсан. Гэвч үүнийхээ 12 орчим тэрбумыг нь  зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон аж. Иймд  Монголбанк энэ мөнгөө татан дахиж дээрх зээлд хамруулаагүй байна. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Жаст компани  өөр эзэнтэй болсон. Менежмент нь тогтворжоод ирэхээр шатахуун импортлогчдод олгодог хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулна” гэсэн билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан