Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Торонто хотын дарга хар тамхинд донтогч биш гэж өөрийгөө өмгөөлөв
Канадын Торонто хотын дарга Роб Фордын кокайн татаж байгааг харуулсан бичлэг хууль хяналтын байгууллагад хүрснээс суудлаасаа огцрох шаардлагатай нүүр тулгараад байна. Хараахан олон нийтэд хүрээгүй ч цагдаагийн байгууллага, хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүдийн олж үзсэн уг бичлэгээр хотын дарга хар тамхи хэрэглэж байгаа нь гарцаагүй нотлогдсон ч тэрээр өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна. Торонтогийн дөрвөн ч сонин хотын даргыг огцрох хэрэгтэй хэмээн шаардаж, хууль хяналтын байгууллагаас түүнийг шалгаж эхэлсэн ч Роб Форд “Би тухайн үед бага зэрэг уусан уу гэвэл үнэн. Гэхдээ энэ бол огцрох шалтгаан биш. Би өөрийгөө хянаж чадна. Би хар тамхинд донтогч биш” хэмээн өөрийгөө өмгөөлжээ. Гэхдээ тэрээр энэ мэдэгдлээс хэдхэн цагийн дараа радиод өгсөн ярилцлагадаа хотынхоо иргэдээс уучлал хүсч, алдаагаа ухамсарлаж байна хэмээн хэлээд суудлаасаа огцрох бодолгүй байгаагаа, тэр ч бүү хэл ирэх жилийн сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна.
Канадын Торонто хотын дарга Роб Фордын кокайн татаж байгааг харуулсан бичлэг хууль хяналтын байгууллагад хүрснээс суудлаасаа огцрох шаардлагатай нүүр тулгараад байна. Хараахан олон нийтэд хүрээгүй ч цагдаагийн байгууллага, хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүдийн олж үзсэн уг бичлэгээр хотын дарга хар тамхи хэрэглэж байгаа нь гарцаагүй нотлогдсон ч тэрээр өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна. Торонтогийн дөрвөн ч сонин хотын даргыг огцрох хэрэгтэй хэмээн шаардаж, хууль хяналтын байгууллагаас түүнийг шалгаж эхэлсэн ч Роб Форд “Би тухайн үед бага зэрэг уусан уу гэвэл үнэн. Гэхдээ энэ бол огцрох шалтгаан биш. Би өөрийгөө хянаж чадна. Би хар тамхинд донтогч биш” хэмээн өөрийгөө өмгөөлжээ. Гэхдээ тэрээр энэ мэдэгдлээс хэдхэн цагийн дараа радиод өгсөн ярилцлагадаа хотынхоо иргэдээс уучлал хүсч, алдаагаа ухамсарлаж байна хэмээн хэлээд суудлаасаа огцрох бодолгүй байгаагаа, тэр ч бүү хэл ирэх жилийн сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























