Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
27 долларын хоолоор дайлаад 10 мянган доллар, машины эзэн болжээ
Сайхан сэтгэлээр тусласны хариу хэзээд эзэндээ эргэж ирдэг ажээ. Сара Хойдал хэмээх 22 настай залуу бүсгүй мөнгө муутай хоёр цэргийг хоолоор дайлж баярлуулсныхаа хариуд 10 мянган доллар, автомашины эзэн болжээ.
Сара Нью-Хэмпшир дэх Руби хэмээн зоогийн газарт зөөгчөөр ажилладаг аж. Өнгөрсөн сард АНУ-ын төрийн албан хаагчид төсөвгүйн улмаас цалингаа авч чадахгүй, сул зогсолт хийсэн тэр үед хоёр цэрэг эр тэднийд үдийн хоолоо идэхээр орж иржээ. Мэдээж нэг сарын цалингүй болсон цэргүүд үнэ хямд, багахан хоол захиалж. Үүнийг харсан зөөгч бүсгүй тэднийг хоолоор дайлж, тооцоог нь өдрийнхөө цалингаас өгчээ. Сара хүүхдээ ганцаараа өсгөдөг, амьдрал нь тийм ч сайнгүй нэгэн боловч улс эх орноо хамгаалдаг цэрэг эрс өлсч явахыг харж төвдсөнгүй, ийм зурвас тэдэнд үлдээжээ.

“Эх орноо хамгаалдаг та нар шиг залуус цалингүй ажиллаж байгаа нь харамсалтай. Гэхдээ та нарт би байна. Өдрийн хоолыг чинь би даая. Бүсгүйчүүдийнхээ төлөө зүтгэж байгаа та нартаа баярлалаа” хэмээн Сара бичжээ. Түүний энэ сайхан сэтгэлийг зоогийн газрын зүгээс магтан сайшааж, Твиттертээ бичсэн ч цалингаас нь хоолны үнэ болох 27 ам.долларыг суутгажээ. Гэвч энэ мөнгө хэдхэн хоногийн дараа Сарад хэд дахин үржиж орж ирсэн юм. Түүний тухай олж мэдсэн телевизийн хөтлөгч Эллен Деженере Сараг нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад бүсгүйн амьдрал тийм ч сайнгүйг мэджээ.
Ингээд тэрээр Сараг шагнанаа гээд эхлээд 27 ам.долларыг нь буцаан өгч үзэгчдээ инээлгэсний дараа өөрийнхөө нэвтрүүлгийг үзэж байгаарай гээд хагарсан телевизээ солиход нь туслаж, цоо шинэ зурагт бэлэглэжээ. Үүгээр Эллений бэлэг дууссангүй. 10 мянган ам.долларын чек бичиж өгчээ. Нулимсаа барьж дийлээгүй Сара гэртээ 10 мянган доллартай харьсан ч түүний авах бэлэг бас л дуусаагүй байж. Түүнийг ажлаа хийж байх үед нь Эллений шоу багийнхан очиж, шинэхэн “Santa Fe” машины түлхүүр гардуулан өгсөн байна. Сара ээжийнхээ машиныг гуйж унадаг байсныг Эллен бас л олоод мэдчихэж л дээ. Ингээд жирийн нэг зөөгч бүсгүйн сайхан сэтгэлийн тус эргээд өөрт нь хэрэгтэй олон зүйлийг авчирч өгсөн байна.



Чи муу чацга эх орон чинь даалгавар өгвөл би хүний нутагт очихгүй гээд чацга алдаад зугтах нөхөр байна л даа. Тангараг өргөсөн цэргийн хүн өгсөн даалгаврыг шууд биелүүлдэг юм.
чи өөрөө 1 юм орчуулаад тавьчиж чадахгүй бж битгий олон таван юм яриж бай.
saihan medee bna setgel hudulchluu
Uhsendee eh ornoo hamgaalah ve dee. Busdiin nutagruu dairch gemgui irgediig alj bgaa USA-n hargis bodlogiig herejuulegchid. aluurchid.
hariu nehdeggui tusiin hariu urgelj irdgiin ))))
Сайн санааны үзүүрт тос гэдэг энэ дээ.
orchuulna gej tamlah yuma
gaihaltai
I still am = Ta nart bi bna sht. yamar prostitute bish dee. zasgiin gazar tuluhgui bgaa ch bi harin tulj bna gesen utgaar...
Сайхан сэтгэлээр тусласны хариу хэзээд эзэндээ эргэж ирдэг ажээ. Сара Хойдал хэмээх 22 настай залуу бүсгүй мөнгө муутай хоёр цэргийг хоолоор дайлж баярлуулсныхаа хариуд 10 мянган доллар, автомашины эзэн болжээ. Сара Нью-Хэмпшир дэх Руби хэмээн зоогийн газарт зөөгчөөр ажилладаг аж. Өнгөрсөн сард АНУ-ын төрийн албан хаагчид төсөвгүйн улмаас цалингаа авч чадахгүй, сул зогсолт хийсэн тэр үед хоёр цэрэг эр тэднийд үдийн хоолоо идэхээр орж иржээ. Мэдээж нэг сарын цалингүй болсон цэргүүд үнэ хямд, багахан хоол захиалж. Үүнийг харсан зөөгч бүсгүй тэднийг хоолоор дайлж, тооцоог нь өдрийнхөө цалингаас өгчээ. Сара хүүхдээ ганцаараа өсгөдөг, амьдрал нь тийм ч сайнгүй нэгэн боловч улс эх орноо хамгаалдаг цэрэг эрс өлсч явахыг харж төвдсөнгүй, ийм зурвас тэдэнд үлдээжээ.

“Эх орноо хамгаалдаг та нар шиг залуус цалингүй ажиллаж байгаа нь харамсалтай. Гэхдээ та нарт би байна. Өдрийн хоолыг чинь би даая. Бүсгүйчүүдийнхээ төлөө зүтгэж байгаа та нартаа баярлалаа” хэмээн Сара бичжээ. Түүний энэ сайхан сэтгэлийг зоогийн газрын зүгээс магтан сайшааж, Твиттертээ бичсэн ч цалингаас нь хоолны үнэ болох 27 ам.долларыг суутгажээ. Гэвч энэ мөнгө хэдхэн хоногийн дараа Сарад хэд дахин үржиж орж ирсэн юм. Түүний тухай олж мэдсэн телевизийн хөтлөгч Эллен Деженере Сараг нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад бүсгүйн амьдрал тийм ч сайнгүйг мэджээ.
Ингээд тэрээр Сараг шагнанаа гээд эхлээд 27 ам.долларыг нь буцаан өгч үзэгчдээ инээлгэсний дараа өөрийнхөө нэвтрүүлгийг үзэж байгаарай гээд хагарсан телевизээ солиход нь туслаж, цоо шинэ зурагт бэлэглэжээ. Үүгээр Эллений бэлэг дууссангүй. 10 мянган ам.долларын чек бичиж өгчээ. Нулимсаа барьж дийлээгүй Сара гэртээ 10 мянган доллартай харьсан ч түүний авах бэлэг бас л дуусаагүй байж. Түүнийг ажлаа хийж байх үед нь Эллений шоу багийнхан очиж, шинэхэн “Santa Fe” машины түлхүүр гардуулан өгсөн байна. Сара ээжийнхээ машиныг гуйж унадаг байсныг Эллен бас л олоод мэдчихэж л дээ. Ингээд жирийн нэг зөөгч бүсгүйн сайхан сэтгэлийн тус эргээд өөрт нь хэрэгтэй олон зүйлийг авчирч өгсөн байна. 


0 Сэтгэгдэл
2015.11.13
2013.11.17
2013.11.16
2013.11.16
2013.11.16
2013.11.12
2013.11.11
2013.11.10
2013.11.09
























