Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ХКН-ын ТХ-ны бүгд хурал эхэллээ
Хятадын Коммунист намын (ХКН) гол хурал өнөөдөр эхэлсэнтэй холбогдуулан Бээжин хотын төвд аюулгүй байдлыг дээд зэргээр чангатгаад байна.

Тянаньмэний талбайн ойролцоо хүний аминд хүрсэн автомашины осол гарч,  Шаньси мужийн Тайюань хотын Коммунист намын байрны ойролцоо цуврал дэлбэрэлт болсны дараахан уг уулзалт болж байна.

ХКН-ын Төв хорооны (ТХ) гуравдугаар бүгд хурал бямба гаргаас эхлэн дөрвөн хоног үргэлжилнэ.

ТХ нь тус намын удирдах дээд байгууллагуудын нэг юм. Таван жил тутамд чуулдаг тус намын их хурлын гишүүдийг сонгодог билээ.

Энэ удаа эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийн асуудалд онцгой анхаарал хандуулах ажээ.

Тяньаньмэний талбай, хурал болж буй газрын ойролцоо болон Бээжингийн гол замуудын уулзварт цагдаагийн олон албан хаагч байрласан байна.

Үймээн дэгдээж болзошгүй этгээдүүдийг илрүүлэхээр цагдаа нар машин бүрийг зогсоон шалгаж байгаа ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан