Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Дундговь аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо
Дундговь аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай авто зам өчигдөр ашиглалтад орлоо. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны төлөвлөгөөнд туссан зургаан аймгаас гурав нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо.

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн нийт 300 шахам км замын ажлыг 2009 онд эхлүүлсэн ба үлдээд байсан 104 км замын санхүүжилтэд зориулан Чингис бондын хөрөнгөөс 49.2 тэрбум төгрөг гаргаж, жилийн дотор барьж дуусгаж байгаа юм. Авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр үндэсний гурван компани, Хятадын хөрөнгө оруулалттай нэг компани хамтран ажиллажээ.

“Хөгжил бидний хажуугаар өнгөрч байна гэж ярьдаг байсан Дундговьчууд өнөөдрөөс авто замын сүлжээний гол бүсүүдийн нэг боллоо. Улаанбаатар-Өмнөговийг холбосон их замын дунд орших Дундговь аймгийн энэ зам говийн бүсэд хөгжил тээн хүргэх болно. Энэ замаар Оюутолгой, Тавантолгойн их бүтээн байгуулалтын тээвэр хийгдэж, олон том ажлыг урагшлуулна. Бүтээн байгуулалт, хөгжлийн үр шим Дундговьчуудын хаалгаар орж, иргэдийн маань амьжиргаанд дэм болно гэдэгт итгэлтэй байна” гэж шинэ замыг улсын комисст хүлээн авах ажиллагаанд оролцох үеэрээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан