Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Москвагийн төвд америк маягийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна
ОХУ-ын нийслэл Москва хотын төвд яг Кремлийн хажууд байрладаг байсан “Россия” зочид буудлын буурин дээр “Зарядье” цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд  америкийн зураг төслийн Diller Scofidio + Renfro товчоо шалгарчээ.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Москва хотын мэр Сергей Собянин  Путинтай уулзахдаа энэ буурин дээр орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж мэдэгдсэн юм.

Төсөл шалгаруулах шүүгчдийн нэг Испанийн их сургуулийн уран барилга, дизайны сургуулийн гадаад харилцаа хариуцсан декан Марта Торно “Энэ бол XXI  зууны цэцэрлэгт хүрээлэнгийн загвар болно. Москва ингэснээр хотынхоо төвд шинэ маягийн цэцэрлэгт хүрээлэнтэй болно” гэсэн байна.
Энэ оны дөрөвдүгээр сараас зарласан цэцэрлэгт хүрээлэн байгуулах энэ төслийн шалгаруулалтад дэлхийн 27 орны 450 компаниас 87 төсөл мэдүүлэг ирсэн юм байна.

Энэ төслийг хэрэгжүүлэхэд нийтдээ 10 тэрбум рубль буюу 305 орчим сая доллар зарцуулах юм.
Энд манай гаригийн томоохонд орох 5300 хүн нэгэн зэрэг байрлах 3182 өрөөтэй 12 давхар “Россия” зочид буудал байсан юм. 1964-1967 онд барьсан, дөрвөн ч корпусаас бүрдэх, 23 давхар цамхагтай концертын танхим, спорт цогцолбор гээд бүхий л үйлчилгээтэй тансаг энэ буудлыг 2006 онд хааж, дараа нь буулгасан юм. Кремльтэй ойр байснаас барилгыг дэлбэлээгүй харин цамхагт краны  тусламжтайгаар  буулгасан гэдэг.
Одоо энэ суурин дээр 200-300 машины зогсоол, концертын талбай бүхий иж бүрэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь.
0 Сэтгэгдэл
ЖИНХЭНЭ ТӨРИЙН БОДЛОГО ГЭЖ ЭНЭ Л БАЙХДАА. ХАРАМСАЛТАЙ Нь МАНАЙД ЭСРЭГЭЭРЭЭ БАЙХ ЮМАА. МАНАЙХ ТӨРИЙН ОРДОНОО ТОЙРУУЛААД Л ӨНДӨР ӨНДӨР БАЙШИН БАРИУЛААД БАЙДАГ Нь ДАЛДУУРАА ГАДНЫХНЫ Л ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ТӨРИЙН ОРДОНГ ДЭЭРЭЭС Нь ӨДӨР ШӨНИЙН 24 ЦАГЫН ТУРШ ХЯНАЛТАНДАА БАЙЛГАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.
Манайхыг бодвол Москва чинь ногоон хот шдээ.
Ene gazriig gazriin naimaachin M.Enhboldod ugsen bol yaj damlah baisan bol..........
manaid tsetserlegt hureelen baiguulah gazaruudiig ni M.ENHBOLDOOS avahuulaad ue ueiin hotiin meruud zaraad duusgasan da huurhii.
manaid tsetserlegt hureelen baiguulah gazaruudiig ni M.ENHBOLDOOS avahuulaad ue ueiin hotiin meruud zaraad duusgasan da huurhii.
Хамгийн их уншсан