Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Хятадад худалдан авагчдыг нохойн арьсаар хуурч байна
Хятадад нохойн арьсыг бар, үнэгний арьс хэмээн худалдаж жуулчид болон энгийн иргэдийг мэхэлж байна.
Хятадын орон нутгийн зарим хэвлэлд бичсэнийг үзвэл сүүлийн үед Жилин мужийн Лонжин хотод нохойн арьсыг химийн аргаар боловсруулан будаж янзлаад бар, үнэгний арьс хэмээн худалдаалсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагын хийсэн шалгалтын дүнд хуурамч арьс худалдаалагч этгээд нохойн арьсыг 30-40 юаниар худалдан авч, химийн аргаар боловсруулан цааш нь худалддаг болох нь тогтоогдсон байна. Мөн өнгөрөгч есдүгээр сард Чанчүн хотод нэгэн худалдаачин үнэг, барын арьс болгож боловсруулсан нохойн арьс нэг тус бүрийг 300-1200 юаниар борлуулж байгаад цагдаад баригдсан байна. Хятадын холбогдох байгууллагаас үнэг, бар зэрэг амьтад улсын тусгай хамгаалалтад оруулсан агнахыг хориглосон амьтад бөгөөд хүчтэй химийн хороор боловсруулсан хуурамч арьс нь хүний биед хортой гэдгийг хэрэглэгчдэд анхааруулжээ.
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГААД ХӨӨГДСӨН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРАЛ ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Хятадад нохойн арьсыг бар, үнэгний арьс хэмээн худалдаж жуулчид болон энгийн иргэдийг мэхэлж байна.Хятадын орон нутгийн зарим хэвлэлд бичсэнийг үзвэл сүүлийн үед Жилин мужийн Лонжин хотод нохойн арьсыг химийн аргаар боловсруулан будаж янзлаад бар, үнэгний арьс хэмээн худалдаалсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагын хийсэн шалгалтын дүнд хуурамч арьс худалдаалагч этгээд нохойн арьсыг 30-40 юаниар худалдан авч, химийн аргаар боловсруулан цааш нь худалддаг болох нь тогтоогдсон байна. Мөн өнгөрөгч есдүгээр сард Чанчүн хотод нэгэн худалдаачин үнэг, барын арьс болгож боловсруулсан нохойн арьс нэг тус бүрийг 300-1200 юаниар борлуулж байгаад цагдаад баригдсан байна. Хятадын холбогдох байгууллагаас үнэг, бар зэрэг амьтад улсын тусгай хамгаалалтад оруулсан агнахыг хориглосон амьтад бөгөөд хүчтэй химийн хороор боловсруулсан хуурамч арьс нь хүний биед хортой гэдгийг хэрэглэгчдэд анхааруулжээ.
0 Сэтгэгдэл
2013.11.13
























