Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Филиппиний сая сая хүн овоохойд амьдарч байна
Филиппин улсыг дайрсан “Хайян” хар салхины уршгаар тус улсын 1,5 сая орчим хүн орон гэргүй болж гудамжинд амьдарч байна. Орон байшингаа хар салхинд алдсан хүмүүст зориулсан дүрвэгсдийн лагерь байгуулсан ч тэнд нь 300 орчим хүн арай гэж байгаа болохоор ийм байдалд хүрээд байгаа юм байна.
Хүмүүс одоо элдэв хаягдал цуглуулан барьсан овоохойд амьдарч байна. Эрх баригчдын хамгийн сүүлд мэдээлснээр хар салхины улмаас 3633 хүн нас барж, 1,2 мянган хүн сураггүй алга болсон мэдээ байна.
Үүний өмнө энэ гамшгийн улмаас нас барсан хүний тоог 10 мянга гэж мэдээлж байсан ч тус улсын ерөнхийлөгч Бениго Акино үүнийг няцаасан байна.
Тус улс дахь НҮБ-ын төлөөлөгч Жон Гингийн мэдээлснээр хар салхины улмаас 160 мянган барилга, байшин бүрэн сүйрч, 130 орчим мянга нь ихээхэн эвдэрчээ. Лейте арал дээр гэхэд л суурин газар бүхэлдээ эвдэрчб сүйрснээс аврагчид одоо яаж залуулах аргаа олохгүй байгаа гэнэ.
Энэ сарын 6-7-ны өдөр Филиппинийг дайрсан “Хайян” хар салхийг мэргэжлийн хүмүүс, судлаачид ь манай гаригийн түүхнээ хамгийн хөнөөл дагуулсан, хүчтэй хар салхи гэж үзэж байна. Хар салхины төв нь Лейте мужийн Таклобан хотыг дайрахад салхины хүч секундэд 100 метр хүрч байсан юм.
Филиппин улсыг дайрсан “Хайян” хар салхины уршгаар тус улсын 1,5 сая орчим хүн орон гэргүй болж гудамжинд амьдарч байна. Орон байшингаа хар салхинд алдсан хүмүүст зориулсан дүрвэгсдийн лагерь байгуулсан ч тэнд нь 300 орчим хүн арай гэж байгаа болохоор ийм байдалд хүрээд байгаа юм байна. Хүмүүс одоо элдэв хаягдал цуглуулан барьсан овоохойд амьдарч байна. Эрх баригчдын хамгийн сүүлд мэдээлснээр хар салхины улмаас 3633 хүн нас барж, 1,2 мянган хүн сураггүй алга болсон мэдээ байна.

0 Сэтгэгдэл