УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцлоо
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Таван сая ам.долларын үнэтэй зул сарын гацуур
Японы алт, үнэт эдлэлийн “Tanaka Kikinzoku” компани цэвэр алтаар хийсэн таван сая ам.долларын үнэтэй зул сарын гацуур модыг худалдаанд гаргажээ. 2,4 метрийн өндөртэй энэхүү гацуурыг хийхэд 43 кг шижир алт орсон байна.
Гацуур модыг агаарын бөмбөлөг дээр нисч байгаа Микки Маус, Минни ба Дональд Дак нарын зураг бүхий тоглоомоор чимсэн аж. Цэвэр алтан гацуурыг Токио хотын Гинзадо дүүрэгт байдагт компанийн нэрийн барааны дэлгүүрт байрлуулсан аж. Энэ модтой зэрэгцэн алт ба мөнгөөр урласан 16 мянган ам.долларын үнэтэй жижиг гацуурыг ч худалдан авагчдадаа санал болгож байгаа юм байна.
Ийм үнэтэй мод хийснээр “Tanaka Kikinzoku” компани өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард өөрсдийн хийсэн 4,2 сая ам.долларын үнэтэй гацуурын рекордыг давж гарсан гэнэ. Өнгөрсөн жилийн гацуур нь олон давхар эргэлддэг тоглоом маягтай хийгдсэн бөгөөд Диснейн хүүхэлдэйн киноны 50 дүрээр чимэглэсэн байжээ.
“Tanaka Kikinzoku” компани Зул сар, шинэ оны баяраар үнэт металлаар хийсэн тоглоом хийх нь цөөнгүй. Жишээлэхэд, 2008 онд очир алмааз, цагаан алт, сувдан тоглоомоор чимсэн алтан гацуур хийж 1,5 сая ам.доллараар зарж байв. 2007 онд цэвэр алтаар хийсэн 20 кг жинтэй Санта Клаусын баримлыг худалдаанд гаргаж байсан юм.
Түүхэн дэх хамгийн үнэтэй гацуур модыг 2010 онд Саудын Аравийн Абу Даби хотноо байрладаг “Emirates Palace” зочид буудалд байрлуулж байсан юм. Энэ гацуур модны үнэ нь нэлээд хэдэн мянган ам.доллар байсан бол чимсэн тоглоомуудыг алт, бадмаараг, номин, цагаан алт, сувд гэх мэт үнэт зүйлсээр хийсэн байсан төдийгүй алт мөнгөөр хийсэн цаг, бугуйвч, сондор зэрэг зүйлсээр давхар чимсэн байв. Ингэснээр өвөрмөц гацуур модны нийт үнэ 11 сая ам.долларт хүрч байсан удаатай.
Японы алт, үнэт эдлэлийн “Tanaka Kikinzoku” компани цэвэр алтаар хийсэн таван сая ам.долларын үнэтэй зул сарын гацуур модыг худалдаанд гаргажээ. 2,4 метрийн өндөртэй энэхүү гацуурыг хийхэд 43 кг шижир алт орсон байна.Гацуур модыг агаарын бөмбөлөг дээр нисч байгаа Микки Маус, Минни ба Дональд Дак нарын зураг бүхий тоглоомоор чимсэн аж. Цэвэр алтан гацуурыг Токио хотын Гинзадо дүүрэгт байдагт компанийн нэрийн барааны дэлгүүрт байрлуулсан аж. Энэ модтой зэрэгцэн алт ба мөнгөөр урласан 16 мянган ам.долларын үнэтэй жижиг гацуурыг ч худалдан авагчдадаа санал болгож байгаа юм байна.

0 Сэтгэгдэл