Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Оросын өвлийн өвгөн төрсөн өдрөө тэмдэглэж сүлд модоо асаалаа

Оросын шинэ жил, сүлд модны бэлгэ тэмдэг болсон өвлийн өвгөн өчигдөр төрсөн өдрөө тэмдэглэж Великий Устюгийн төв талбайд эх орныхоо гол сүлд модыг асаасан байна. Талбайд цугларсан олон мянган хүн “Сүлд мод асаарай” хэмээн хашгиралдахад гэрэл цацарч салют буудан сүлд модны гэрэл ассан байна. Энэ өдрийг сүлд модны шидтэн өвлийн өвгөний төрсөн өдөр хэмээн багачууд тогтоон тэмдэглэж иржээ.

Өвлийн өвгөн ийн Великий Устюгт төрсөн өдрөө тэмдэглэж анхны сүлд модоо асаасны дараа шинэ жилийн баяраа угтан оросын хотуудаар аялдаг уламжлалтай. Тэр бас Белорус, Финлянд, Латвид зочилно. Мөн Королев хотноо сансрын нислэгийг удирдах төвд очиж олон улсын сансрын станцад ажиллаж байгаа сансрын нисэгчдэд шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэх юм.
Энэ жил Орост Вологда хотыг шинэ жилийн албан ёсны “нийслэл”-ээр товлосон болохоор арванхоёрдугаар сарын 31-нд энэ хотод очих юм. “2014 оны шинэ жилийг Вологда хотынхон Догшин Иван хааны үндэслэсэн Софийн сүм байрладаг төв талбайдаа угтаж авна” хэмээн мужийн амбан захирагч Олег Кувшинников хэлжээ. Өвлийн олимп эхлэхийн өмнө Волгодад “Шинэ жил, биеийн тамир спорт амархан сайн уу” гэдэг гайхамшигтай хөтөлбөр зохиох юм байна. Энд өвлийн спортын бүхий л төрлөөр наадаж зугаацахаас гадна 30 хүн суух хамгийн том чаргаар ч гулгах гэнэ.

Хоёрдугаар сарын 6-нд Өвлийн олимп эхлэхийн өмнө Өвлийн өвгөн Сочи хотноо өөрийн албан байр нээж олимпын тамирчид, хөгжөөн дэмжигчид, зочидтой уулзах юм байна.

Великий Устюг нь Вологда мужийн 32 мянган хүнтэй жижиг хот. 1999 онд энэ хотыг Оросын өвлийн өвгөний эх орон гэж албан ёсоор нэрлэж аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлснээр  ийшээ очдог жуулчдын тоо гуравхан жилийн дотор  2000 байснаа 32 мянга болж өссөн гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан